Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Ажилчны гудамжны хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд ТЭЦ-3 уулзвараас Говь ХК-ны уулзвар хүртэлх 1 км авто замыг хааж шинэчилнэ.
Зам хаах хугацаа: 2025 оны 06 дугаар сарын 13 өдөр 23:30 цагаас
Зам нээх хугацаа: 2025 оны 06 дугаар сарын 16 өдөр 06:00 цагийн хооронд хааж авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
