ХЭҮК-оос "Огцрох амархан" болон бусад жагсаалд хийсэн дүн шинжилгээ, цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
ХЭҮК Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г. Ууганбаатар: Тавдугаар сарын 14-нөөс зургаадугаар сарын 3-ны хооронд болсон жагсаал дээр хийсэн дүн шинжилгээг комиссын гишүүн Г.Нарантуяа удирдаж ажилласан. Энэ хугацаанд Огцрох амархан, Ухаа худгаа авъя, Сайдаа хамгаалъя, УИХ тар гэх мэт уриатай, тус тусын ялгаатай шаардлага бүхий дөрвөн жагсаал жанжин Сүхбаатарын талбайд болсон. Огцрох амархан тодорхой цагийн хувиар, хөтөлбөртэйгөөр болсон.
Мөн хэлмэгдэгсдийн хөшөөний урд Ерөнхий сайдад өгсөн шаардлагаа авахаар ТҮЦ эзэмшигчдийн холбоо суулт хийсэн. Мөн 4 иргэн өлсөглөн зарласан. Нэгийх нь биеийн байдал муудаж, нөгөө иргэний гэр бүлийнхэн нь болиулсан. Ажиглалтын явцад жагсаалуудын хооронд ноцтой сөргөлдөөн болоогүй. Хууль хяналтын байгууллага жагсаал цуглаан зохион байгуулах эрхийг хязгаарласан арга хэмжээг аваагүй. 2025 тавдугаар сарын 21, 22, 25-нд Огцрох амархан жагсаалд оролцогчдын биед халдах, доромжлох үйлдэл гарсан. Уг асуудалтай холбогдуулан Цагдаагийн байгууллагад мэдээлэл авахаар холбогдсон.
Жагсаал, цуглаанд оролцсон нэр бүхий иргэдээс комисст хандаж, биед нь халдаж, айлган сүрдүүлсэн гомдол мэдээлэл ирсэн. Энэ дагуу шалгасан. Тухай бүрд нь энэ асуудлаар ЦЕГ-т хандаж ирсэн.