Dark Light
Нийгэм | 2025-06-13

СЭЖИГТЭН: АДУУГ ЦЭНХЭР СААРАЛ ХАШАА РУУ ОРУУЛСАН, ЦААШ НЬ МЭДЭХГҮЙ...

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2025 оны 6-р сарын 7-ны өглөөний 04:30 цагт Монгол түмний уламжлалт өв соёл болсон морьт харвааны 18 адуу Жаргалантын амнаас хулгайд алдагдсан. Харамсалтай нь 3-4 хүн нийлж, адууны GPS төхөөрөмжийг таслан баруун хойш чиглүүлэн тууж одсон нь ойр орчмын хяналтын камерын бичлэгт тод үлдсэн байна.

Алдагдсан адууг хожим Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах мал төхөөрөх газар хүргэж, бүгдийг нь хороосон болох нь тогтоогджээ. Хэргийг 17-29 насны дөрвөн залуу үйлдсэн байж болзошгүй талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

Тэгвэл ТВ5 телевизийн сурвалжлах баг хэргийн сэжигтнүүдтэй ярилцжээ.

-Та хэд хэдүүлээ явсан бэ?

-Ер нь манай хоёр найз намайг Тэрэлжээс хот руу хүргэж өгсөн. Тэгээд л хамт явсан.

-Тэр морьдыг бүгдийг нь төхөөрчихсөн юм байна шүү дээ...

-Тэрийг нь сайн мэдэхгүй байна.

-Та нар тэр морьдыг тууж авчирсан уу?

-Тийм ээ, бид хоёр адууг тууж авчирсан. Найз маань адуу нь алга болчихсон байна, “надад туслаад өгөөч” гээд, тэгээд л хамт явсан.

-Морьдыг хаана хүргэсэн бэ?

-Нэг том, цэнхэр саарал хаалгатай хашаа байсан. 22-ын товчооны цаад дэнж дээр. Тэгээд л тэр хашаа руу оруулсан.

-Тэр хашаа бойны газар байсан гэдгийг мэдэж байсан уу?

-Үгүй ээ, мэдээгүй. Зүгээр л адууг хашаа руу оруулж өгсөн, цааш нь юу болсон, хааш нь явсан гэдгийг огт мэдэхгүй.

-Морьт харвааны адуу байсан гэдгийг мэдэж байсан уу?

-Үгүй, тийм зүйл огт мэдээгүй. Зүгээр л адуу л гэж ойлгосон.

-Одоо та энэ хэрэгт яагаад холбогдчихов гэж бодож байна?

-Би ч гэсэн гайхаж байна. Бааска (Найз маань) “манай адуу алга болсон байна, надтай хамт явъя” гэсэн. Тэгээд л хамт явсан, адуу туусан.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14