2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар Хангай нурууны араас усжих Идэр, Орхон, Урдтамир, өврийн Түй, Шаргалжуут, Чигэстэй, Буянт, Онги, Хэнтий нурууны зүүн хажуугаас эхтэй Онон, Балж, Увс нуурын савын Тэс, Баруунтуруун зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-40 см нэмэгдэж, Идэр, Урдтамир, Балж, Шаргалжуут, Тэс, Баруунтуруун зэрэг голууд олон жилийн дунджийг 10-45 см, Орхон гол Бат-Өлзий, Хархорин сум орчимд үерийн түвшнийг 15-20 см давсан байдалтай байна.
Маргааш буюу 6 дугаар сарын 14-ний өдөр Орхон гол Хархорин сум орчимд усны түвшин 20 см, Дадал сум орчимд Онон голын усны түвшин 15 см, Түй гол Богд сум орчимд 10 см тус тус нэмэгдэх хандлагатай байна.
Иймд дээрх голуудын эрэг хөвөө, сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж
| УЦУОСМХ-ийн Гадаргын усны судалгааны хэлтэс
|