Dark Light
Нийгэм | 2025-06-13

15-НААС ИХЭНХ НУТГААР ДУЛААРНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2025 оны 06 дугаар сарын 13-наас 06 дугаар сарын 22-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

15-наас ихэнх нутгаар дулаарна.

Хур тунадас: 13-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд Дорнод, Дарьгангын тал нутгаар, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 19-нд Алтайн уулархаг нутгаар, 20, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орно, дуу цахилгаантай.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: 15-наас ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө +3...+8 градус дулаан, өдөртөө +19...+24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +29...+34 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +25...+30 градус, бусад нутгаар шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 13,14-нд бага зэргийн бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур: 15-наас дулаарч шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00