БИЛГИЙН ТООЛЛЫН 18 2025.06.14 / БЯМБА ГАРАГ
ЗУНЫ ТЭРГҮҮН ЦАГААГЧИН МОГОЙ САРЫН ХОЁР ХАР ХӨХ БАР ӨДӨР
Үс засуулбал: Эд малын гарлагатай
Наран ургах, шингэх: 04:52-20:52
Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Төмөр
Аргын тооллын зургадугаар сарын 14, Санчир гараг. Билгийн тооллын 18, Элдэв тэнгэртэн одтой, хөх бар өдөр. Өдрийн наран 04:52 цагт мандан, 20:52 цагт жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, хараал, жатгыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангаргаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.