Dark Light
Нийгэм | 2025-06-13

ОХИН: САЙХАН АМРАХ ӨДӨР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны зургадугаар сарын 14-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Бизнес эрхлэгч нарт үйл ажиллагаагаа өргөтгөх боломж гарна. Өнөөдөр биеэ авч явах талаар хянамгай бай. Мөн мөнгө санхүүгийн төлөвлөгөө гаргахдаа нягт нямбай байх нь амжилтын баталгаа болно. Ердийн харагдаж даруу, төлөв байхыг хичээ. Гадаад үзэмж хэт хөөцөлдөх хэрэггүй.
 
Үхэр: Албан тушаал ахих зорилгоор зохион байгуулсан арга хэмжээ нь өндөр хариуцлага шаардана. Аливаа бичиг баримтыг анхааралтай уншиж судал. Санхүүгийн үйл ажиллагаанд болгоомж дээд зэргээр шаардаж байна. Шургуу бөгөөд нямбай ажилла. Энэ таны бизнест сайнаар нөлөөлнө. Энэ цаг үе албан харилцааг тодорхойлох хамгийн сайн үе биш байна.
 
Ихэр: Хувийн амьдралд гэнэтийн бэрхшээл учирч болзошгүй. Та хүнд байдлаас гарах гарц олж чадна. Амьдрал заримдаа зорилготой алхам шаардана. Хамгийн гол нь шийдвэрийг түргэн гаргах чадвартай байх явдал юм. Найз нөхдийн тусламжтай бэрхшээлийг давах сайн алхам хийх болно.
 
Мэлхий: Аливаа үйл ажиллагаанд хамтрах хүмүүстэйгээ байр суурь, үзэл бодол таарахгүй бол эрсдэл үүснэ. Бизнес эрхлэгч хүмүүс гаднын түнштэйгээ ирээдүйн ажил хэрэг дээр тохиролцох шаардлага гарна. Харилцан ойлголцол ажил хэрэгт тань санхүүгийн ашиг авчирна. Аливаа санхүүгийн үйл ажиллагаанд таагүй байдал илэрвэл шууд зогсоо. Цаг алдвал их алдагдалд оруулна гэдгийг анхаар.
 
Арслан: Өнөөдөр эд зүйл худалдаж авах, гэрээ хэлэлцээр байгуулахад сайн өдөр. Хэрэгцээтэй эд зүйл худалдан авбал гэр бүлийнхэн тань баярлана. Шинэ хөрөнгө оруулалт сонирхох болно. Мэргэжлийн зөвлөгөө авахад мөнгө болон цаг заваа бүү харамла. Мөн найз нөхдийн зөвлөгөөг сонссоны үр дүнд та хэрэгтэй дүгнэлтийг гаргаж чадна.
 
Охин: Сайхан амрах өдөр. Бүгдийг амжуулах гээд та завгүй байсан болно өнөөдөр аль болох тайван бай. Олны хөл үймээнд дарагдалгүй гадаад орчноос өөрийгөө тусгаарла. Ажил амралтыг зөв хослуулах цаг шүү. Танин мэдэхүйгээ хөгжилтэй аргаар тэлэх нь сайн нөлөөтэй байна. Биеийн эрч хүч, эерэг энерги нэмэгдэнэ. Сэтгэл зүйгээ тайван байлгахгүй бол алдаа ойрхон байна.
 
Жинлүүр: Үзэл бодол нийлдэг хүмүүс хамтрагч болоход хамгийн тохиромжтой үе. Өнөөдөр эртнээс төлөвлөсөн ажил хэрэг болон санхүүгийн үйл ажиллагааг хэрэгжүүлж чадна. Гэр бүлд харилцан ойлголцох хэрэгтэй асуудал үүснэ. Хайртай хүнтэйгээ харьцаагаа бэхжүүлэх боломжийг алдахгүй байхыг хичээ.
 
Хилэнц: Хэрвээ та хамтран ажиллах зарчмаар урагш алхах юм бол энэ өдөр нэлээд зүйлийг амжуулж чадна. Мөн ажлаа хөнгөлөх техник технологийн дэвшлийг сурч, хэрэгжүүлэхийг хичээ. Тодорхойгүй нөлөөлөл таны ашиг орлогыг хэдэн хэсэгт хуваах бололтой. Сайн төлөвлөж мөн цагийг зөв зарцуулснаар та тооцсон ашгаа олох болно.
 
Нум: Уран бүтээлч хүмүүс өөрийн авьяас чадвараа харуулж, мөрөөдлөө биелүүлэхэд тохиромжтой үе. Ганцаар байж, амарч алжаалаа тайл. Аян замд гарах бол сайн бэлтгэл хангаарай. Бага зэрэг хувиа бодсон зан гаргах бололтой. Хүмүүстэй харилцах харилцаагаа хянаж үз. Өөрийн зан аашнаасаа болж үнэт боломжоо алдах магадлалтай.
 
Матар: Хайр сэтгэл найдвартай итгэл дээр тулгуурлаж байна. Энэ үед үүсэх таатай нөхцөл байдлыг сонирхолтой арга хэмжээ хийхэд ашигла. Ганцаараа байхаас зайлсхий. Энэ үед сэтгэл хөдлөл ихсэн, хий шаналлаас бүрэн ангижирч чадна. Бусдыг ойлгох чадвар сайжирна.
 
Хумх: Түргэн шалмаг ажиллах хэрэгцээ гарна. Сэтгэл санаагаа өөдрөг байлгах шаардлагатай. Хүнд хэцүү нөхцөл байдлыг шийдвэрлэхэд тохиромжтой үе. Худлаа ярих болон хэрүүл маргаан хийх нь таны ажилд том саад тавина. Худалдаа наймаа хийхэд ашиг олох шинэ санаа төрнө. Гэрээ хэлцэл байгуулах бол харилцан ойлголцол чухал байна.
 
Загас: Аливаа харилцаанд санал зөрөлдөх магадлал өндөр өдөр. Өнөөдөр таны эргэн тойронд эрч хүч сэтгэл хөдлөл дүүрэн байна. Харин таныг ойр дотнын хүн тань ойлгоход хүнд байж мэднэ. Өөрийнхөөрөө зүтгэн бусдын үгийг авахгүй байх бололтой. Хувийн харилцаанд эмзэг сэдвээр ярилцахаа хойшлуул.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14