Dark Light
Нийгэм | 2025-06-13

“ДҮРМЭЭ МӨРДЬЕ" АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийг замын хөдөлгөөний зөв дадалд уриалах зорилготой “Дүрмээ мөрдье” нэгдсэн арга хэмжээний нээлт өнөөдөр /2025.06.13/ боллоо.

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ: “Энэхүү арга хэмжээг “Бид хичээж байна, та ч бас хичээгээрэй” уриа дор зохион байгуулж байгаа бөгөөд аялал, жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж, нөлөөллийн ажлыг эхлүүллээ” хэмээв.

Тээврийн цагдаагийн албаны Дэд бөгөөд Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Галбадрах: “Улаанбаатар хотыг тойроод 150 километрийн радиус дотор бүрэн тоноглогдсон автомашинтай хөдөлгөөнт эргүүл гаргаж, 24 цагаар хяналт шалгалтын ажиллагаа явуулж байгааг дурдсан юм”.

Энэ оны эхний 5 сарын байдлаар хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 1856 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 73 хувиар өсөж, зам тээврийн ослын улмаас нийслэлд 42, орон нутагт 176 хүний амь нас хохирсон байна.

“Дүрмээ мөрдье” нэгдсэн арга хэмжээ өнөөдрөөс эхлэн нэг сарын хугацаанд үргэлжилнэ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14