Хотын дарга Х.Нямбаатар автомашины улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэх тухай өөрийн байр сууриа цахим орчинд нийтэлжээ. Тэрбээр "Аялагч Г.Ганхүү Узбекстан улсад аялж яваа бичлэгийг үзээд энэхүү постыг орууллаа. Мань хүнийг хилийн шалгалтын хүмүүс машиных нь улсын дугаарыг хараад Украйных уу гэж асуусан байна. Ингэж асуухаас ч аргагүй. Манай улсын автомашины дугаар олон стандартад нийцээгүй бараг цор ганцаар улсын кодгүй, кирилл үсэгтэй байдаг. Улаанбаатар удахгүй олон улсын стандартын дагуу автомашины дугаарыг шинэчлэх стандарт батлуулахаар Зам тээврийн хөгжлийн яаманд төслөө хүргүүлсэн байгаа. Стандарт батлагдахаар зөвхөн Улаанбаатарт бүртгэлтэй 805 мянган тээврийн хэрэгслийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэх ажил эхэлнэ" гэжээ.
Нийгэм | 2025-06-13
Х.НЯМБААТАР: МАНАЙ УЛСЫН АВТОМАШИНЫ ДУГААР ЦОР ГАНЦААР УЛСЫН КОДГҮЙ, КИРИЛЛ ҮСЭГТЭЙ
СЭТГҮҮЛЧ |
АДМИН


Сэтгэгдэл бичих