Монгол Улсын автомашины дугаар олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн шинэчлэхээр болжээ.
Энэ талаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нийгмийн сүлжээндээ "Манай улсын автомашины дугаар олон стандартад нийцээгүй бараг цор ганцаар улсын кодгүй, крилл үсэгтэй байдаг. Улаанбаатар удахгүй олон улсын стандартын дагуу автомашины дугаарыг шинэчлэх стандарт батлуулахаар Зам тээврийн хөгжлийн яаманд төслөө хүргүүлсэн байгаа. Стандарт батлагдахаар зөвхөн Улаанбаатарт бүртгэлтэй 805 мянган тээврийн хэрэгслийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэх ажил эхэлнэ" гэжээ.