Dark Light
Нийгэм | 2025-06-14

ОРЛОГО ЗАРЛАГА БҮҮ ХЭЛ ОЛОН ЮМ НЬ ИЛ ТОДОРХОЙ ЕРӨНХИЙ САЙДТАЙ БОЛООД АВЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Засгийн газарт зандан шатрын нүүдэл болж, Г.Занданшатар 34 дэх Ерөнхий сайдаар томилогдлоо. Монгол Улс юу ч гэсэн орлого зарлага нь тодорхой,  төгссөн сургууль нь баараагүй, хувийн намтар нь олон биш яг ганц хувь, хотод ирсэн он нь бас эргэлзээгүй,  оройтсон бороо нь ч олонд  илхэн Ерөнхий сайдтай боллоо. Нумаа харвахдаа сумаа унагачихдаг болохоос сумаа тавьчихаад нумаа нуух нь бага, микрофонд хэлсэн хараал, чихдаг цаасан дээр зурсан гар буу нь хэн бүхэнд илхэн хэзээний Г.Занданшатар засаг толгойлно. Ямар ч байсан өмнөхөө бодвол юу ч асуусан яг түүнд нь хариулчихдаг Ерөнхий сайдтай болоод авлаа. Гэнэт шилийн сайн эр болоод модон дундаас морьтой гараад ирвэл, нохойгоо дагуулаад алга болчихвол, бөхчүүдэд мэх зааж, сугадаж тонгороод, хөнтөрч суйлаад  унавал зүрх судасны өвчтэй, даралт өндөртэй нь пост, зургийг нь болгоомжтой үзэхгүй байх, гэнэт цочиж гар утсаа унагаж хагалахгүй байхыг энэ дашрамд анхааруулж байна. Хүн болох унаганаасаа, Ерөнхий сайд болох хүнээсээ гэдэг үгтэй юм. 

Цүнхний шинэ нь, хүний хуучин нь гэгчээр толгой тархинд нь тоо баримт, тогтоол хууль, төсөл хөтөлбөр өгүүлбэр заалтууд, үг, үсэгтэйгээ бэлэн байдаг нь хүн хэлсэн шигээ хийх нь үгүй юу гэдгийг хэрсүү хашир харж хянацгаая. Татварын дарамтыг халах, үргүй зардлыг танах, төрийн өчимт компанийг 2 дахин цөөлөх, брэндийн цүнх, бенз машин мэтийн хэт тансаг хэрэглээнд өндөр гувчуур тогтоох зэрэг амлалтаа ажил болгох эсэхийг нь харах үлдлээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14