Dark Light
Нийгэм | 2025-06-14

ШИНЭ ГИШҮҮН ШИРЭН НҮҮРТЭЙ БОЛ САЙД БОЛОХ ЭРХТЭЙ ЮУ?

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тооноор орж ирээд, тоон доторх үсэг болсон зэрэг  УИХ-ын шинэ гишүүд, 1А ангийн зарим сурагчид сайдын ширээ сандал нэхэж, ширэн нүүрлэж шившгээ хутгалаа. Үндсэн хуулиар олгогдсон Ерөнхий сайдын бүрэн эрхэнд бүдүүн хоолой, бүдүүлэг хэлбэрээр халдлаа. Г.Занданшатарыг шөнө нь дэмжээд байсан өдөр нь засгийн газарт өөрсдийгөө дэвшүүлээд байсан болж таарлаа.

Их шунасан хүнд төрийн жолоо бүү атгуул гэдэг. Төрийн сайдын алба шантаажилж авдаг шагнал биш, дээрэмдэж болдог диван биш, урилгагүй зочдын сэнтий биш.  

Шинэ гишүүн ширэн нүүртэй бол, намын жагсаалтанд багтсан бол, тойрогт тооноор орсон бол нь, эмэгтэй хүн болж төрсөн л бол заавал сайд байх тусгай дархан эрх биш. Чимэд багш өглөө гэрээсээ гараад хошууч болж, сраз майор гэдэг шиг цэрэгт яваагүй хүүхэд генералын алтан мөрдөс зүүх, төрд нэг өдөр ажиллахгүйгээр шууд сайд болох нь сайн биш мууг үзэхээрээ нэг болсон. Хувийн телевизийн захирал нэг өглөө сэрээд бүтэн салбар толгойлох болж, үсээ хичнээн сэгсрэвч сайд болж төлөвшдөггүйг сайн мэдэх болсон.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14