Dark Light
Нийгэм | 2025-06-14

МОНГОЛЫН УЛС ТӨР ДЭХ ВАНГА ЭМЭЭ, ЖА ЛАМ ХОЁР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын улс төрд идтэн шидтэн, илбэчин жатгачин, зөнч мэргэд тасардаггүй боловч энэ удаад илүү төгсөрч, далдыг хардаг далайсүрэн, амьдаар нь арьс өвчдөг рид догшин хувилгаан төрсөн байна. Мэргэн түргэн хүн олонтой Хөвсгөлд төрсөн Ц.Даваасүрэн дал шатаасан уу, есөн зоос гүйлгэсэн үү, 3-р цахилгаан станц  дэлбэрнэ гэж хэлээд байсан, дэлбэрчихэж байгаа биз дээ гэж мэргэ төлгө нь таарсан зурхайч шиг хөхиүн гэгч нь ярьсан байна. Ц.Даваасүрэн шиг далдыг хардаг, өөрийнх нь аялгаар бол станц биш стаанз дэлбэрэхийг тааж мэддэг таван хаан шиг, тамшаалж үнэгтдэг тарлан бух шиг сайд байвал улс оронд хэрэгтэй гэж хэлээд байна.

Харин Л.Гантөмөр амьд хүнийг арьсыг өвчдөг, баруун монголын Жаа ламын хойд дүр мэт төлөв байдалд төрийн ордны коридорт түр зуур ороод гарсан байна. Төрийн хэмнэлтийн хуулийг зөрчиж, Төрийн өмчит компаниудад хяналт бүтээмжийн менежер нэртэй дэд захирал болсон, өндөр цалин, унаа машин, зардал чирэгдэлтэй АН-ын 400 хүнийг халбал Г.Занданшатарын арьсыг өвчинө гэж айлдлаа. Амьд хүнийг арьсыг хуулах нь эртний бурангуй ёсны үлдэгдэл бөгөөд өнөөдөр үйлдэл биш үгэн зүйрлэл болсныг орчуулагч нар онцгой анхаарах шаардлагатай. Англи, орос, хятад, франц германаар махчилж орчуулаад, ташуур барьж хөмхий зуусан зурагтай нь хамт түгээвэл бал Монголын Ерөнхий сайдын арьсыг нэг гишүүн нь өвчиж авах гэж байна гэсэн ноцтой төөрөгдөл үүсгэж болзошгүй. Ер нь АН хамтрахгүй гэвэл гэсэн ч хамтарна, учир нь толгой цээж салавч ташаа бөгс салахгүй гэж үзэж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14