2025 оны зургаадугаар сарын 15-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Эрүүл амьдрах хэв маяг үгүйлэгдэх өдөр. Та ажлын төлөө хэт улайрснаар зарим чухал зүйлээ гаргуунд гаргаж байгаагаа ойлгоно. Үүнээс энгийн аргаар сэргийлж болохыг мэдээд та гайхна. Мөн өөрийн эрүүл мэндээ сайтар анхаарч, гарсан оношийг дахин хянаж үзэхийг зөвлөж байна. Бусдад туслах ур чадвараа нээн, өөрийн үйл ажиллагааг удирдах боломж гарч магадгүй.
Үхэр: Эрүүл мэндээ сайжруулахын тулд юун түрүүн сайн унтаж, хэт ачаалалд орохгүй байх хэрэгтэй. Ажлын их ачаалал тохиромжгүй үе. Найз нөхдийн хүрээнд хаа нэгтээ сууцгааж, сонирхолтой хүмүүстэй танилцах боломжтой. Өөрийнхөө сайн талуудыг харуулж, бусдыгаа хөгжөө. Хэрэгтэй бол найзууддаа өөрийн хэрэгцээг зөвөөр ойлгуул.
Ихэр: Идэвхгүй, амралтын өдөр. Биедээ хэт ачаалал өгөлгүй, сэтгэл санааны зовнилоос зайлсхий. Театрт очиж үзвэр үзэх нь таныг таагүй зүйлсээс холдуулна. Эсвэл кино үзэж, ном уншиж цагийг өнгөрөө. Тулгамдсан асуудлуудыг аль болох хойшлуул.
Мэлхий: Ажил хэрэг хувийн амьдрал аль алинд нь тун анхааралтай хандах хэрэгтэй. Болгоомжгүй үг үйлдэл багагүй том саад авчирна. Ихэнх хүмүүс дайчин шургуу байдлаараа бусдын хүндэтгэл хүлээнэ. Гэхдээ эргэн тойрныхондоо сайхан сэтгэгдэл төрүүлэхийг хэт бүү хичээ. Өөрийнхөөрөө байхад та илүү өндөрт хүрэх болно.
Арслан: Гэр бүлийн уур амьсгалыг эергээр үргэлжлүүлэхийн тулд аливаа маргааныг эв зүйгээр зохицуулаарай. Эс бөгөөс хурцадмал байдал үүсэж магадгүй. Эрч хүчээ гамнаж, хэрэгтэй үед зарцуул. Архи дарснаас хол бай. Нэлээд зардал гаргах хэрэгтэй өдөр. Амжилт олохын тулд бүх бололцоогоо дайчил.
Охин: Энэ өдөр хэрэгцээтэй эд зүйлээ мөнгө хайрлахгүй авч чадна. Гэхдээ орлого зарлагаа хяна. Толгой эргүүлсэн зүйлээс болж мөнгө үрэгдэж, үргүй зардал гарах магадлалтай. Цагийг үнэнч найзуудтайгаа өнгөрөө. Бусдын худал хуурмаг мэдээлэлд автахаас сэргийл. Үнэнч зан чанар чухал бөгөөд хэцүү үед өөрийгөө удирдаж, биеэ барь
Жинлүүр: Ойр дотнын хүмүүстээ анхаарал хандуулж, тэднийг өөрийнхөө хувьд хэчнээн чухал хүн болохыг ойлгуул. Ямар нэгэн үнэ цэнтэй зүйл танд ирэх бөгөөд энэ нь онцгой хүндээ өгөх хамгийн гайхалтай бэлэг байх болно. Аливаа мэдээллийг хүлээн авах болон дамжуулахдаа анхааралтай байхгүй бол будилаан үүснэ. Хэн нэгний санамсаргүй үйлдлийг ч сайтар анхаар.
Хилэнц: Өнгөрсөн долоо хоногийнхоо ажлаа дүгнэн үз. Амралтын өдрөө шинэ долоо хоногийн ажлаа төлөвлө. Архаг өвчин, хууч сэдэрч болзошгүй. Хайртай хосуудын харьцаанд бүрэн ойлголцол бий болно. Гэр бүлийн харьцаагаа шийдвэрлэх боломжийг бүү алд. Гэхдээ бүх зүйл амархан гарт орохооргүй байж магадгүй.
Нум: Аахар шаахар зүйлд эрч хүч, эерэг хандлагаа бүү тарамдуул. Дараа нь цагаа хий дэмий алдсандаа харамсахгүйгээр ажлаа төлөвлө. Өнөөдөр гадуур гарахыг хүсэвч гэртээ үлдэж, овоорсон их ажлаа дуусгах нь дээр байх. Аливаа зүйлд бодитой хандах нь давуу талыг бий болгоно. Гэр бүлийн байдал тогтвортой байна.
Матар: Хуучин үйл явдлаас үлдсэн гомдлоо мартаж урагш явах хэрэгтэй гэсэн дохиог од эрхэс өгнө. Энэ үед явуулах хамтын үйл ажиллагаа, итгэмжлэгдсэн наймаа хэлэлцээр ашигтай байх болно. Бусдыг хуурч мэхлэх үйлдэл амархан илчлэгдэх бололтой. Таны эрч хүч бага зэрэг буурсан ч ачааллаа зохицуулж чадвал сэтгэл санаа тайвширна.
Хумх: Од эрхсийн нөлөөгөөр хөнгөн сээтгэнэх, түр зуурын харилцааг туршиж үзэх хүсэл төрж болзошгүй. Зарим хүмүүс найз нөхөрлөлийн харьцаагаа хайрын харилцаанд хүргэж болзошгүй. Гэхдээ үүнээс болж уг харилцааг бүрмөсөн хөндийрөх ч магадлалтай. Хэрэв та гэр бүлтэй бол тэвчээр гарган үнэнч харилцааныхаа бат бөх байдлыг хадгалж үлдэхийг дээдлэх хэрэгтэй.
Загас: Энэ өдөр хувийн амьдрал амар хялбар байхгүй. Гэр бүлтэй хүмүүс үр хүүхдийнхээ төлөө санаа тавих хэрэгтэй. Өнгөрсөн амьдралын таагүй асуудлууд сөхөгдөж мэднэ. Жижиг сажиг асуудал хуримтлагдсаар өнөөдөр таны уур уцаарыг хүргэнэ. Бусадтай харьцахдаа түргэн огцом зан гаргах магадлалтай.