Dark Light
Нийгэм | 2025-06-15

ТӨВ ШУУДАНГИЙН ЗАМЫГ ӨНӨӨДӨР 15:00 ЦАГТ НЭЭНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Энхтайваны өргөн чөлөөний авто замын шинэчлэл эхэлж, өнөөдөр 15:00 цагт нээхээр төлөвлөжээ.

Нийслэлийн гол замуудын нэг болох Энхтайваны өргөн чөлөөний авто замд шинэчлэлтийн ажил эхэлж, Төв шуудангийн уулзварыг 2025 оны 6-р сарын 14-ний 23:30 цагаас хаан засварын ажлыг эхлүүлжээ. Автозамыг асфальт бетоноор хучиж, тэмдэглэгээ хийсэн бөгөөд өнөөдөр 15:00 цагт нээхээр төлөвлөсөн байна.

Нийслэлийн хэмжээнд энэ онд 10 байршилд шинэ зам засвар хийхээр төлөвлөсөн бол үлдсэн 31 байршилд он дамжин хэрэгжих ажлууд үргэлжилж байгаа аж.

Хотын төвийн Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Чингисийн өргөн чөлөө, Ажилчдын гудамж зэрэг гол замуудад шөнийн цагаар буюу 22:00–06:00 цагийн хооронд хөдөлгөөнийг хааж, өглөө бүр нээх байдлаар суурь болон хийцийн эвдрэл бүхий хэсгүүдийг бүрэн шинэчилж байна.

Энхтайваны өргөн чөлөөнд 2008 оноос хойш их засвар хийгдээгүй тул энэ онд бүрэн шинэчлэхээр тусгасан бөгөөд замын хөдөлгөөнд аль болох хүндрэл үүсгэхгүйгээр ажил гүйцэтгэж байгаа юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14