2025 оны 6-р сарын 12-нд цахим сүлжээнд “Сүхбаатар дүүргийн 14-р хороо, 7 буудлын орчмын урд замд урсгал сөрсөн тээврийн хэрэгсэл явсан” тухай мэдээлэл олон нийтийн анхаарлыг татсан. Тус мэдээллийг Тээврийн цагдаагийн алба нягталж, шалгалт явуулсны үндсэн дээр зөрчил гаргасан жолоочид хуулийн дагуу хариуцлага тооцжээ.
Шалгалтаар Toyota Prius маркийн автомашины жолооч нь хориглосон нөхцөлд урсгал сөрж хөдөлгөөнд оролцсон нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт заасны дагуу:
-
Жолоодох эрхийг 3 сараар хасаж,
-
50 нэгж буюу 50,000 төгрөгийн торгууль ногдуулсан байна.
Цагдаагийн байгууллагаас олон нийтийн мэдээллийг анхааралтай хүлээн авч, холбогдох хяналт шалгалтыг түргэн шуурхай хийж, хариуцлага тооцож буй нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд эерэг нөлөө үзүүлж байна.
Тээврийн цагдаагийн албанаас дараах уриалгыг хүргэж байна:
-Иргэн, жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг чанд сахиж,
-Өөрийн болон бусдын амь нас, аюулгүй байдлыг эрхэмлэн,
-Хөдөлгөөнд соёлтой, хүндэтгэлтэй оролцохыг уриалж байна.
Хуулийг мөрдсөнөөр ослоос сэргийлнэ, соёлтой оролцоогоор амар тайван хотыг бүтээнэ.