Dark Light
Нийгэм | 2025-06-15

ЦАГДААГИЙН АХЛАГЧИД БЯР ЧАДЛАА СОРИЛОО

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

“Хариуцлагатай ахлагч” аяны хүрээнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүний дунд анх удаа Нийслэлийн цагдаагийн удирдах газрын “Ахлагчийн зөвлөл” болон “Монголын Пауэрлифтингийн Нэгдсэн Холбоо” хамтран “Классик пауэрлифтинг”-ийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Тэмцээн 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын спорт зааланд явагдсан бөгөөд 26 анги, байгууллагын 96 тамирчин 9 жингийн ангилалд хүч чадал, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Тэмцээний шилдэг тамирчид:

  • Эрэгтэй 74 кг жинд:

    • Тэргүүн байр: Дорноговь аймгийн цагдаагийн газрын дотоодын цэргийн 834-р тусгай салбарын жолооч, дэд ахлагч Б.Батбаяр

    • Дэд байр: Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Баасанбат

    • Гутгаар байр: Дотоодын цэргийн 809-р ангийн хамгаалалтын ажилтан, ахлагч М.Пүрэвмандах

  • Эрэгтэй +83 кг жинд:

    • Тэргүүн байр: Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Г.Ариунболд

    • Дэд байр: Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Ч.Тамирсайхан

    • Гутгаар байр: Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Т.Бүрэнчөдөр

  • Эрэгтэй +93 кг жинд:

    • Тэргүүн байр: Тусгай ажиллагааны газрын цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б.Нямхүү

    • Дэд байр: Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын мэдээлэл хүлээн авагч жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Батболд

    • Гутгаар байр: Говьсүмбэр аймгийн цагдаагийн газрын сумын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч С.Гантулга

  • Эрэгтэй -105 кг жинд:

    • Тэргүүн байр: Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах албаны харуулын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Ган-Очир

    • Дэд байр: Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Ажиллагааны хэлтсийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлагч Б.Эрдэнэбат

    • Гутгаар байр: Дотоодын цэргийн 805-р ангийн хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Б.Бямбадорж

  • Эрэгтэй +105 кг жинд:

    • Тэргүүн байр: Тээврийн цагдаагийн албаны Төмөр замын цагдаагийн газрын хэв журмын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Нандин-Эрдэнэ

    • Дэд байр: Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Б.Галсандорж

    • Гутгаар байр: Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын жижүүрийн цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Б.Даваасүрэн

  • М-93 кг жинд:

    • Тэргүүн байр: Тусгай ажиллагааны газрын цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б.Нямхүү

    • Дэд байр: Баянгол дүүргийн цагдаагийн газрын захиргаа удирдлагын тасгийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч С.Төмөрсүх

    • Гутгаар байр: Завхан аймгийн цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах байрны цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ц.Пүрэвдагва

  • М+93 кг жинд:

    • Тэргүүн байр: Говьсүмбэр аймгийн цагдаагийн газрын цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Н.Эрхэмбаатар

    • Дэд байр: Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Эргүүл хяналтын хэлтсийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Н.Ганзориг

    • Гутгаар байр: Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийн харуулын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Э.Батбаяр

Эмэгтэйчүүдийн ангилалд:

  • 63 кг жинд:

    • Тэргүүн байр: Нийтийн хэв журам хамгаалах албаны харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Цэрэннадмид

    • Дэд байр: Урьдчилан сэргийлэх албаны архивч, цагдаагийн дэд ахлагч Б.Жаламханд

    • Гутгаар байр: Нийтийн хэв журам хамгаалах албаны хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч М.Март

  • +63 кг жинд:

    • Тэргүүн байр: Дотоодын цэргийн 809 дүгээр ангийн бичиг хэргийн эрхлэгч, дэд ахлагч Б.Сарангэрэл

    • Дэд байр: Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын бичээч, цагдаагийн дэд ахлагч Г.Отгонбямба

    • Гутгаар байр: Дотоодын цэргийн 805 дугаар ангийн дэд ахлагч А.Хынбат

Тэмцээний багийн төрөлд:

  • Тэргүүн байр: Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын Сайхан сумын цагдаагийн хэлтсийн тамирчид, дасгалжуулагч Б.Батцоож

  • Дэд байр: Нийтийн хэв журам хамгаалах албаны тамирчид, дасгалжуулагч Б.Ган-Очир

  • Гутгаар байр: Тусгай ажиллагааны газрын тамирчид, дасгалжуулагч О.Энхцогт

Тус тэмцээн ахлагч бүрэлдэхүүний бие бялдар, авхаалж самбааг дээшлүүлэх, хамтын хүчээ сорих чухал арга хэмжээ болж өндөрлөлөө.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14