Dark Light
Нийгэм | 2025-06-15

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДЭЭ СУРТАЛЧИЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын энхийг эрхэмлэсэн гадаад бодлогын хүрээнд даян дэлхийн энх тайвны төлөөх үйл хэрэг, НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндэсний санаачилгыг олон улсад түгээн дэлгэрүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой олон улсын санаачилга-уулзалт Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд үргэлжлэн явагдаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор явагдаж байгаа санаачилга-уулзалт нь “Хаан эрэлд-2025” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн хүрээнд явагдаж буйгаараа онцлог бөгөөд Монголын үндэсний үйлдвэрлэгч болон гадаадын 31 шилдэг компаниуд цэргийн зориулалтын хангалт, бусад бүтээгдэхүүний үзэсгэлэнгээ дэлгэж, дэлхийн орнуудын цэргийн алба хаагчдад танилцуулж байна.
Санаачилга-уулзалтын гол зорилго нь Монголын үндэсний үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүдийг “Хааны эрэлд”-ээр дамжуулан олон улсад сурталчлан таниулж, НҮБ-ын энхийг сахиулах болон хүмүүнлэгийн ажиллагааны материал, хэрэгсэл, хангалт үйлчилгээг бэлтгэн нийлүүлэх хамтын ажиллагаанд оролцуулах гарц боломжийг эрэлхийлж буй хэрэг юм.
Дэд хурандаа Ө.БАЯРБАДРАХ
 
 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14