Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
06-р сарын 16-нд нутгийн баруун хойд хэсгээр бороо орж, бусад нутгаар дулаахан байна.
2025 оны 06-р сарын 15-ны 20 цагаас 2025 оны 06-р сарын 16-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +5...+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр +15…+20 градус, бусад нутгаар +10…+15 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр +19…+24 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар +30…+35 градус, бусад нутгаар +24...+29 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор +5...+7 градус, бусад хэсгээр +10…+12 градус, өдөртөө +27…+29 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө +7…+9 градус, өдөртөө +26…+28 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө +5…+7 градус, өдөртөө +24…+26 градус дулаан байна.
2025 оны 06-р сарын 17-ноос 06-р сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
17-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 17,18-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +17...+22 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав газраар шөнөдөө +7..+12 градус, өдөртөө +22...+27 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +30...+35 градус, бусад нутгаар шөнөдөө +12…+17 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна. 20-ноос нийт нутгаар хална.