БИЛГИЙН ТООЛЛЫН 20
2025.06.16 / ДАВАА ГАРАГ
ЗУНЫ ТЭРГҮҮН ЦАГААГЧИН МОГОЙ САРЫН ЕСӨН УЛААН УЛААН ЛУУ ӨДӨР
Үс засуулвал: Өлсөж ундаасна
Наран ургах, шингэх: 04.52-20.53
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал: Ус
Аргын тооллын 6 сарын 16, Сумьяа гараг. Билгийн тооллын 20, Тооно одтой, улаан луу өдөр. Өдрийн наран 4 цаг 52 минутад мандан, 20 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.