2025 оны зургаадугаар сарын 16-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өөрчлөлт эхэлсэн бол юу ч болж байсан өөртөө итгэлтэй байна. Зарим үед шинэ ажилд туршлага дутаж мэднэ. Гэхдээ тохирсон мөчид нь идэвхтэй байвал байр сууриа хамгаалахад танд амархан байх болно. Цаашид тогтвортой байдлаа хадгалбал сайн үр дүн ирнэ. Бусдыг өөртөө татах ур чадвар танд байна.
Үхэр: Ажил мэргэжлийн үйл ажиллагаанд ашиг сонирхолтой холбоотой зөрчил нэмэгдэж болзошгүй. Бизнес эрхлэгч нар шинэ ажил эхлэхээ хэд хоног хойшлуулах нь дээр. Сэтгэл хөдлөл ихсэж байгаа учраас гадуур гарах, зугаацах хүсэл дүрэлзэж байна. Гэхдээ энэ үед олны анхааралд хэт өртөхөөс болгоомжлох нь зөв болно.
Ихэр: Өөрийн давуу талаа харуулах өдөр. Ажил хэргийн болон гэр бүлийн асуудлуудыг аль алийг нь амжуулах хэрэгтэй болно. Зайлшгүй бүгдийг нь хийх хэрэгтэй ч дараалалд оруулж эмх цэгцтэй ажиллах хэрэгтэй. Тэгэхгүй бол их ачааллаас болж ядарч ихээхэн уур уцаартай болно. Харин оройдоо сайн амарч, бөх унтах хэрэгтэй байна.
Мэлхий: Амжилттай ажиллах бөгөөд төлөвлөсөн бараг зүйл бүтнэ. Ажил амьдралаа хир хүндэлнэ ирээдүй тань гэрэлтэй байна. Энэ үед хийсэн гэрээ хэлэлцээр танд амжилт ч орлого ч авч ирнэ. Гэр бүлийнхэн болон ойр дотнынхонтойгоо харилцах харилцаанд өөрийн сайхан чанараар улам тодоор харуул.
Арслан: Олон нийтийн оролцоотой ажил ихээхэн эрч хүч шаардана. Нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлж сур. Албан тушаалд ахиц гарна. Эсвэл шинэ сонирхолтой ажлын санал ирнэ. Шийдвэр гаргах болон ямар нэгэн төлөвлөгөө зохиоход таатай өдөр байна. Хамтрагч түншүүдийн хувь эзэмшлийн асуудал анхаарлыг тань татна.
Охин: Өнөөдөр хууль бус зүйлд бүү орооцолд. Санхүүгийн болон хуулийн асуудлыг шийдэхэд хүнд байна. Орлого болон цалин хөлсөндөө сэтгэл дундуур байна. Алдаагаа дахин давтахгүйг хичээж таагүй бүх зүйлийг ардаа орхи. Ажил хэргийн уулзалтыг энгийн нөхцөлд явуул. Холоос танд гэнэтийн мэдээ ирэх магадлалтай.
Жинлүүр: Сэтгэл санаа өөдрөг байх өдөр. Ямар ч ажилтай байсан ачааллаа зохицуулж цаг зав өөртөө зарцуул. Хүүхдүүдтэйгээ харьцахдаа ихэнх хүмүүс аз жаргалыг олно. Биеэ хэрхэн авч явах тал дээр үр хүүхдэдээ зөвлөгөө өг. Тэднээсээ саад бэрхшээлийг даван туулах эрч хүчийг авч магадгүй. Таны өөртөө итгэх итгэл сэргэнэ.
Хилэнц: Гэнэтийн нөхцөл байдлаас өөрийгөө хамгаал. Гэхдээ нэгэнт тулгарсан нөхцөл байдлаас бүү ай. Ажил хэргийн зөрчил маргаанд ухаалаг байж, бүдүүлэг зан гаргах хэрэггүй. Санамсаргүй танилаас болгоомжил. Мэдэхгүй хүний тавьсан таатай саналд ч эелдгээр татгалз. Таны зөн мэдрэмж, эрч хүч хамгийн сайн хамгаалагч байх өдөр болно.
Нум: Таны амьдралын хэв маяг өөрчлөлт шаардаж байна. Мөн үйл ажиллагаагаа хөгжүүлэхэд уян хатан, буулт хийх чанар шаардлагатай байна. Чухал шийдвэр гаргахад тохиромжгүй өдөр. Эрсдэлтэй алхам хийж, хялбар аргаар мөнгө олох гэж оролдох нь хохирол учруулна. Зөв замаар тууштай явсан нөхцөлд л хүссэн зүйлээ олж чадна.
Матар: Энэ өдөр хэвийн бус орчин орсон мэт өнгөрнө. Санаа зовоосон асуудал таныг хачин жигтэй үйлдэл хийхэд хүргэнэ. Хайр сэтгэлийн романтик учрал ирж болзошгүй. Өнөөдөр эрсдэл хийхээс бүү ай. Зарим гэнэтийн үйлдлүүд санаснаа биелүүлэхэд тань тус болно.
Хумх: Өнөөдөр нийгмийн эмзэг хэсгийг хамарсан асуудалд нухацтай ханд. Хэлэх үгээ цэгнэ, тэгвэл бүх зүйл сайн сайхан болно. Зохицуулалт шаардлагатай өдөр. Тулгамдсан нөхцөл байдалдаа тохируулан зөв төлөвлөгөө гарга. Таныг ашиглахыг хичээж байгаа хүмүүстэй болгоомжтой харьц. Таагүй ирээдүйг хүсээгүй бол өнөөдрөөс сайн төлөвлө.
Загас: Ажил хэрэгт бусдын сэтгэл санааны байдлыг сайн харгалзан үз. Үл хөдлөх хөрөнгө болон бараа материал худалдах ажил ашиг авчирна. Өөрийн ажил хэрэгтэй холбоотой асуудлуудаа сайн мэдэж байвал үйл ажиллагаа урагштай байна. Залуу хүмүүс хувийн амьдралтай холбоотой асуудлуудаа эртнээс шийд.