Dark Light
Нийгэм | 2025-06-16

МАРГААШ ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны 06 дугаар сарын 16-наас 06 дугаар сарын 25-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
17-нд нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүсэх боловч 18-наас нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар хална. 
Хур тунадас: 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 18-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд Алтайн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 20, 21-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 22-нд Хангайн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. 
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 
Агаарын температур: 17-нд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байх боловч, 18, 19-нд нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө +4...+9 градус дулаан, өдөртөө +21...+26 градус, говийн бүс нутаг болон Орхон Сэлэнгийн сав нутгаар шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +30...+35 градус, бусад нутгаар шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна. 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 17-нд үдээс хойш дуу цахилгаантай аадар бороо орно. 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур: 17, 18-нд шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +18...+23 градус дулаан, 19-нөөс халж шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +25...+30 градус дулаан 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02