Монгол Улсын Засгийн газраас 2025 онд Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулж Биеийн тамир, спортын улсын хорооноос Биeийн тамирын арга зүйч нарт “Идэвхтэй хөдөлгөөн, Эрүүл амьдралын хэв маяг” зан үйлийн талаар мэдлэг олгох онол болон дадлага хосолсон төвийн бүсийн сургалтыг энэ сарын 14-15-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Биеийн тамир, спортын газартай хамтран зохион байгуулж явууллаа.
Сургалтад Дархан-Уул, Төв, Сэлэнгэ, Булган, Орхон аймгийн нийт 76 арга зүйч хамрагдлаа.
Сургалтыг БТСУХ-ны Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга О.Баасан, Бодлогын хэрэгжилтийн мэргэжилтэн Э.Гантөмөр, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны мэргэжилтэн Д.Соёлмаа, Арга зүйчдийн нийгэмлэгийн тэргүүн, дэд профессор Ж.Тунгалаг, Эрүүл мэндийн яамны зөвлөх, Нийгмийн эрүүл нийгэмлэгийн тэргүүн, Д. Байгалмаа, ‘’Идэр’’ дээд сургуулийн багш, доктор Л.Туяа нарын албаны төлөөлөл, салбар хороодын БТСГ-ын удирдлага албан хаагчид удирдан оролцов.