Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн 60 жилийн ойд зориулан “Шилдэг ахлагч” нарыг тодруулж, шагнал гардуулах ёслолын ажиллагааг өнөөдөр (2025.06.16) зохион байгууллаа.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 44 ахлагчийг тодруулж, “Шилдэг ахлагч” хүндэт тэмдгээр шагналаа.
Шагналыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч О.Алтангэрэл гардуулан өглөө. Тус ёслолын ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагууд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Намсаманд болон харьяа агентлаг, байгууллагуудын удирдлагууд оролцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Шилдэг ахлагч”-аар ахлах ахлагч Ч.Бадамзул, ахлах ахлагч Г.Анхбаяр, ахлах ахлагч М.Содномдорж, ахлах ахлагч Н.Нарангэрэл, ахлах ахлагч Ш.Мягмар, ахлах ахлагч Ч.Шижиртөр, ахлах ахлагч Б.Энхтайван, ахлах ахлагч Ц.Банди, ахлах ахлагч Ц.Хашбаатар, ахлах ахлагч Б.Төгөлдөр, ахлах ахлагч Д.Оюунбаатар, ахлах ахлагч Д.Түвшинтөгс, ахлах ахлагч Б.Ган-Эрдэнэ, ахлах ахлагч М.Ганзориг, ахлах ахлагч Э.Батзаяа, ахлах ахлагч С.Бямбасүрэн, ахлагч Э.Намсрай, ахлах ахлагч Д.Бахытжан, ахлах ахлагч Д.Ариунболд, ахлах ахлагч А.Ариунбат, ахлах ахлагч Э.Энхтүвшин, ахлах ахлагч Г.Цогоо, ахлах ахлагч А.Наранбаатар, ахлах ахлагч Д.Хашбат, ахлах ахлагч С.Булгантамир, ахлах ахлагч Б.Түвшинсайхан, ахлах ахлагч Р.Одгэрэл, ахлагч Ж.Амартүвшин, ахлах ахлагч Х.Пүрэвдорж, ахлах ахлагч Ө.Ууганцэцэг, ахлах ахлагч Б.Лхагвасүрэн, ахлах ахлагч Э.Нандин-Эрдэнэ, ахлах ахлагч Г.Мөнх-Отгон, ахлах ахлагч Б.Баянмөнх, ахлах ахлагч Ч.Зундуй, ахлагч Б.Мөнх-Оргил, ахлах ахлагч Г.Дашдулам, ахлагч Б.Дөлгөөн, ахлах ахлагч Г.Ганцэцэг, ахлах ахлагч Г.Пүрэвдорж ахлагч Г.Батдорж, ахлагч К.Болат, ахлагч Х.Мөнгөн, ахлагч Г.Цолмонбаатар нар тус тус тодорлоо.


Эх сурвалж
| Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага
|