Dark Light
Нийгэм | 2025-06-16

12 ОРДЫН ЭНЭ 7 ХОНОГИЙН ЗУРХАЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ 7 хоногийн (2025/06/16 - 2025/06/22) 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Шинэ ажилд туршлага дутаж мэднэ. Гэхдээ тохирсон мөчид нь идэвхтэй байвал байр сууриа хамгаалахад танд амархан байх болно. Цаашид тогтвортой байдлаа хадгалбал сайн үр дүн ирнэ. Цаг хугацаа эргэж олдохгүй гэдгийг ойлговол та хором мөч бүрийг дэмий алдахгүйн тулд дээд зэргээр хүчээ дайчилна. Сайн үйлсийг бусдын төлөө хийснээр ажиллах урам зориг улам дээшилнэ. Хөрөнгө оруулалт хийх бол түншүүдийнхээ саналд анхаарал болгоомжтой ханд. Таны зарим зан араншинг хүчтэй шүүмжлэх байдал гарна. Гэхдээ өөрийнхөөрөө байж, анхаарлаа төвлөрүүлбэл итгэл найдвартай болно. Ямар нэгэн юм чухал зүйл хийж байгаа бол холбогдох хүмүүстэй нь хамтран ажиллах хэрэгтэй. Ажил хэрэгтээ бүтээлчээр хандан, сэтгэл санаа өөдрөг байх юм бол хэзээ нэгэн цагт танд амжилт ирнэ. Одоо бол хоосон мөрөөдөх цаг биш. Түншүүдтэйгээ бодит холбоо тогтоож хуучин асуудлуудаа нэг мөсөн шийдвэрлэ. Төлөвлөсөн ажлаа эхлэх бэлтгэл дуусна. Долоо хоногийн сүүл рүү урьд өмнөх ажлын үр дүнг үзэх боломж ирнэ. Үр бүтээлтэй ажиллах хүсэл байх тул ямар ч ажил сайн бүтнэ. Гадаад таатай нөхцөлд хувийн харьцаагаа бэхжүүлэхэд анхаар. Алсын үйл ажиллагааныхаа чиглэлийг зөв сонгосон эсэхдээ эргэлзэх болно. Судалгаанд тулгуурласан шийдвэр сэтгэл хөдлөлөөр гаргах үйлдлээс илүү үр дүнтэй байна. Ажил хэргийн түншлэлд найрсаг, чин сэтгэлийн харьцаатай бай. Хамт олон тань таныг хүндэлж, танаар бахархана. Мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх боломж гарна. Од эрхэс таныг найз нөхөд, санаа нэгтэй хүмүүстэй олон нийтийн үйл ажиллагаанд хамтран ажиллахад таатай нөлөө үзүүлнэ. Нийгмийн хөгжлийн төлөөх ажилд идэвхтэй оролцож, өөрийн дуу хоолойг бусдад хүргэ.

Үхэр: Ажил мэргэжлийн үйл ажиллагаанд ашиг сонирхолтой холбоотой зөрчил нэмэгдэж болзошгүй. Бизнес эрхлэгч нар шинэ ажил эхлэхээ түр хойшлуулах нь дээр. Сэтгэл хөдлөл ихсэж байгаа учраас гадуур гарах, зугаацах хүсэл дүрэлзэж байна. Гэхдээ энэ үед олны анхааралд хэт өртөхөөс болгоомжлох нь зөв болно. Од эрхэс нарийн чимхлүүр ажлыг үр бүтээлтэй хийхэд тусална. Зорилгоо биелүүлэхэд тус болох итгэлт хамтрагчаа олж авна. Мухардалд орсон ажлыг урагшлуулахын тулд нарийн төлөвлөгөө боловсруул. Сэтгэл гонсойх байдалд хүрэхгүйн тулд мөнгө санхүү болон баримт бичиг боловсруулахтай холбоотой ажилд анхаарал болгоомжтой ханд. Олон зүйл хийх нь танд сонирхолтой байх ч санаандгүй асуудалд унагаж болно. Зарим зүйл амархан эсвэл сонирхолтой санагдаж болох ч амьдралын үнэн илүү бодит байдал гэдгийг сана. Зайлшгүй зарлагаас болж муудсан санхүүгийн байдлаа дээшлүүлэх санаа олох бололтой. Эрүүл мэндэд асуудал гарах магадлалтай. Өвчнөө эмчлэхийн тулд эм уухын зэрэгцээ сэтгэл санаагаа засаж цэвэрлэ. Өөртөө итгэлтэй байх нь эрүүл мэндээ бэхжүүлж өргөх боломж олгоно. Долоо хоногийн сүүлээр урьд өмнө сайн гүйцэтгэсэн ажлын үр дүн эерэг байдлаар амьдрал ахуйд нөлөөлнө. Хамтран ажиллаж буй хүмүүсийн ажил хэргийг өөр дээрээ хариуцах энэрэнгүй сэтгэл олны талархал хүлээнэ. Өөртөө тааламжтай бол ийм зүйлийг хийхээс бүү цааргал. Ажлын ачаалал ихтэй хүмүүс эргэн тойрныхоо янз бүрийн гомдол, хүсэлтэд дарагдах болно. Энэ байдлаас гарахад хүнд байх тул дотнын хүмүүсээсээ тусламж ав. Өөрийгөө албаны болон амин хувийн ямар ч ажлаар хэт дарах хэрэггүй. Ихэнх хүмүүс энэ үед урьдын алдаагаа давтаж магадгүй байна.

Ихэр: Ажил хэргийн болон гэр бүлийн асуудлуудыг аль алийг нь амжуулах хэрэгтэй болно. Зайлшгүй бүгдийг нь хийх хэрэгтэй ч дараалалд оруулж эмх цэгцтэй ажиллах хэрэгтэй. Тэгэхгүй бол их ачааллаас болж ядарч ихээхэн уур уцаартай болно. Ирээдүйгээ төлөвлөхдөө нөхцөл байдлыг урьдчилан тооцоолж чадвал чухал гаргалгаа олно. Өөрийн үйлдэлдээ хяналттай байхын тулд завгүй цагийн хуваариа тодорхой болго. Бизнесээ өргөжүүлэх болон уран бүтээлийн арга хэмжээ зохион байгуулахад тохиромжтой үе. Янз бүрийн хүмүүстэй ажил хэргийн уулзалт, зөвлөгөөн товлох бөгөөд үр дүн нь янз бүр гарна. Гэнэтийн маш сонирхолтой, магадгүй танд ашигтай хэд хэдэн үйл явдал болно. Боломжийг бүү алд. Гаднын нөлөөнд хэт автахгүйг хичээ. Чухал бичиг баримт бүрдүүлэхдээ анхаарлаа сайн төвлөрүүл. Удахгүй хувийн амьдралд өөрчлөлт гарах тул үүнд бэлэн бай. Хайртай хүнтэйгээ ямар нэгэн зүйлийг хамт хийснээрээ тэдэнд өөрийнхөө анхаарал халамжтайг харуулж чадна. Долоо хоногийн сүүлээр өөрийгөө үнэлэх чадвар муу байна. Өөрийн дотоод мэдрэмжээ алдвал аргаа барсан байдалд орно. Уран бүтээлч хүмүүсийн бүтээл туурвилд хэт сэтгэлийн хөдөлгөөн таагүй нөлөөлж болно. Өөртөө тохироогүй ажлаар оролдох, нэгэнт боломжгүй зүйлийг авах зэрэг оролдлого гаргавал бусдын доог тохуу, уур уцаарыг хүргэхээс өөр ямар ч сайн зүйлд хүргэхгүй. Таны санаандгүй хэлсэн үг ч таагүй үр  дагавартай байж магадгүй. Гэр бүлийн уур амьсгал амгалан тайван, нөхөрсөг байх боловч таны буруу үйлдлээс болоод ширүүн дориун болж ч мэднэ. Эрч хүч, эерэг энерги өгөх зүйлд цаг гарга. Наадаж наргиж байх үедээ хариуцлагатай үүрэг амлалт бүү ав. Эрүүл мэндээ хамгаалж тос өөх ихтэй хоол болон архи согтууруулах ундаанаас хол бай.

Мэлхий: Энэ долоо хоногийн эхээр амжилттай ажиллах бөгөөд төлөвлөсөн бараг бүх зүйл бүтнэ. Ажил амьдралаа хир хүндэлнэ ирээдүй тань гэрэлтэй байна. Энэ үед хийсэн гэрээ хэлэлцээр танд амжилт ч орлого ч авч ирнэ. Сайн муу бүгдийг задлан шинжилж чадвал танд шинэ санаа төрж магадгүй. Итгэж байгаа хүнтэйгээ л ажил хэргийн яриа өрнүүлэх хэрэгтэй. Долоо хоногийн дундуур амьдралын зөв хэв маяг нь таныг таагүй явдлуудаас урьдчилан сэргийлэхэд тусалж чадна гэдгийг од эрхэс зөвлөж байна. Илүү хариуцлагатай, тэвчээртэй байж, биеэ барих чадвараа ашиглах хэрэгтэй цаг үе. Холын төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэл. Хуучин түнш, хамтарч ажиллаж байсан найз нөхөд тань туслалцаа үзүүлнэ. Санхүү, хөрөнгө оруулалтын ажлаа хойшлуулж болохгүй бөгөөд ямар ч асуудалд анхааралгүй хандахаас сэргийл. Харин долоо хоногийн сүүлээр ядаргаанд орох магадлалтай. Ямар нэг сөрөг сэтгэл хөдлөлд автан, өөрийгөө бүү зовоо. Сайтар амрахын тулд чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөө. Үүний үр дүнд та ажилдаа түүртэн бухимдсан ч хурдан тайвширч, хэвийн байдалдаа буцан орно. Зүрх сэтгэлийн дуудлагаа мэдэрч, цаашдын төлөвлөгөө гарга. Гэр бүлд тохиох бэрхшээлээс гарахад таны хүлээцтэй зан тусална.

Арслан: Олон нийтийн оролцоотой ажил ихээхэн эрч хүч шаардана. Нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлж сур. Албан тушаалд ахиц гарна. Эсвэл шинэ сонирхолтой ажлын санал ирнэ. Хамтрагч түншүүдийн хувь эзэмшлийн асуудал анхаарлыг тань татна. Түнштэйгээ уулзах, хэлэлцээр хийхэд таатай. Ажлаа оновчтой төлөвлөж, хүчээ зөв хуваарилж чадвал таагүй үйл явдлыг хохирол багатай давна. Хурц ухаан, гайхамшигтай зөн билэг чинь танд зорилгодоо хүрэхэд тусална. Уужуу сэтгэл, хүмүүсийг уучлах чадвар тань томоохон хэрүүл маргааныг тойрч гарахад тусална. Сөргөлдөөнийг шийдвэрлэхдээ түрэмгий аргаас татгалзах хэрэгтэй. Хэн нэгэнд мөнгө зээлэх юм бол буцааж авахад төвөгтэй байж болно. Амьдралынхаа дасаж сурсан буруу хэв маягийг өөрчлөхөөс айх хэрэггүй. Ажил хийхэд шаардлагатай мэдээллээ олж авахад хүндрэл учирна. Олны танил хүний тус ихээхэн хэрэг болох бололтой. Бизнесийн ажил хэргээ явуулахын тулд багагүй хөрөнгө мөнгө хэрэг болно. Энэ үед хэрэгжүүлэх ажиллагаа удахгүй зохих үр дүнгээ өгнө. Харин хэрэгжүүлэх гэж буй ажлын нууцлалыг хадгалах нь хэцүү байх бололтой. Санамсаргүй учрал саад бэрхшээл авчирна. Ойр дотнын хүнээсээ хол байх хэрэггүй. Эрүүл мэнд сул байх боловч тодорхойгүй элдэв төрлийн эм бэлдмэл хэрэглэхээс зайлсхий. Долоо хоногийн сүүл рүү ашигтай гэрээ байгуулах боломжтой байна. Олон ажил амжуулахын тулд та өөрийгөө хэд хэд хуваагдахад ч бэлэн байна. Бүгд амжихгүй нь тодорхой тул заримыг хүчээр хаяж сур. Сэтгэл хөдлөл, хүсэл сонирхлоо хэт ил гаргалгүй барь. Тааламжгүй хэл аманд өртөхгүйн тулд гадаад нөхцөл байдалд сохроор бүү итгэ. Хувийн амьдралдаа өөрчлөлт хийхэд бэлэн бай. Ойр дотнын хүмүүс тань сэтгэл санааны дэмжлэг авах шаардлага гарна. Та өчүүхэн зүйл дээр ч мэдрэмжтэй байх хэрэгтэй болно. Зарим буруу бодлоо өөртөө үлдээх нь дээр байх. Өөрчлөлт, шинэчлэлийг амьдралдаа үе шаттай эхлүүл. Хайртай хүмүүстээ заавал цаг гарга. Тэд таны мөрөөдлөө биелүүлэхэд тусална. Эсрэг хүйсийн хүнтэй харьцахад асуудал гарч мэднэ. Гэр бүлийнхэн эсвэл найз нөхөдтэйгөө муудалцахаас зайлсхий. Эрүүл ухаанаар бүгдийг бодож тунгаа. Хурц хоол, архи дарс хэтрүүлж хэрэглээд хэрэггүй.

Охин: Хууль бус зүйлд бүү орооцолд. Санхүүгийн болон хуулийн асуудлыг шийдэхэд хүнд байна. Орлого болон цалин хөлсөндөө сэтгэл дундуур байна. Алдаагаа дахин давтахгүйг хичээж таагүй бүх зүйлийг ардаа орхи. Тухайн нөхцөл байдлыг бодитоор үнэлж байж ямар нэг харилцааг хэрэгтэй эсэхийг тодорхойл. Одоо байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байхыг хичээ. Тохиролцсон гэрээ хэлэлцээрээ
зохих журмын дагуу биелүүлэхийг хичээ. Хүрээллээ өөрчлөх хэрэгтэй болох тул өөрийн үзэл санааг дэлгэн үзүүлэхээс бүү ич. Ямар ч үнээр хамаагүй одоогийн үүссэн дарамтаас ангижир. Таагүй нөхцөл байдлыг хүсэхгүй байгаа бол аль болох тайван бай. Сэтгэл санаа тогтворгүйтэх, чухал ажилд хөнгөн хуумгай хандах зэрэг нь ажил хэрэг болон хувийн амьдралд сөргөөр нөлөөлнө. Сэтгэл санаагаа сайн төвлөрүүлж, анхаарал сарниулах зүйлүүдийг мартаж, ажлаа төгс гүйцэтгэхийг хичээ. Од эрхэс сэтгэл хөдлөлийг зөгнөж байна. Од эрхсийн байрлалаас шалтгаалж өөрийгөө хурцаар илэрхийлэх хандлага давамгайлна. Санамсаргүй учралыг энэ удаа нүдээ аниад орхи. Долоо хоногийн сүүлээр аливаа зүйлд шударга хандахыг хүссэн ч бусад хүмүүс эсрэгээр нь хүлээн авна. Хайран цагаа хий дэмий өнгөрөөхөөс зайлсхий. Таныг ойлгож, итгэлийг тань даадаг хүмүүстэйгээ аль болох ойрхон бай. Бусад хүмүүстэй хяналттай харьц. Алдаа гаргавал амжилт таныг орхиж магадгүй. Олон бэрхшээл хамт олон эсвэл гэр бүлд үүссэн асуудлаас шалтгаална. Гэр бүлийн асуудлаа шийдэхийг бүхнээс өмнө тавь. Шаардлагатай бол золиос гаргах сэтгэлийн тэнхээтэй бай. Магтаал сайшаалд бүү хөөр. Зарим хүн атгаг санаа өвөрлөх магадлалтай.
 
Жинлүүр: Ямар ажилтай байсан ачааллаа зохицуулж цаг зав өөртөө зарцуул. Хайр сэтгэлдээ сэтгэл дундуур байвал чухал үнэтэй хүнээ алдаж болзошгүй. Хүүхдүүдтэйгээ харьцахдаа ихэнх хүмүүс аз жаргалыг олно. Биеэ хэрхэн авч явах тал дээр үр хүүхдэдээ зөвлөгөө өг. Од эрхсийн илгээсэн зөн билгийн ачаар санхүүгийн ажил хэрэг амжилттай болно. Та ямар ч нөхцөл байдалд орсон хамт ажиллагсад болон ажил хэргийн хамтрагчидтайгаа зөв ойлголцож чадвал тулгарсан асуудлыг шийдвэрлэх болно. Ганцаараа байж зожиг зан гаргах хэрэггүй. Та ухаалаг байвал эргэн тойрныхоо гол анхаарал хандуулах хүний нэг байна. Эрсдэлтэй үйл ажиллагаанд ялна гэж найдсаны хэрэггүй. Ажил хэргээ шинэ өөрчлөлт төлөвлөгөөнд зохицуул. Од эрхсийн байрлалаас хамаарч бодит
байдалтай зохицохгүй алдаатай дүгнэлт хийж, өөрийнхөөрөө зөрүүдлэх хандлагатай байна. Өөрийн эрх дураараа занг аль болох хязгаарла. Бодит байдлыг хэт муутган бодох хий мөрөөдөх зэргээ хойш нь тавь. Санаа нийлсэн найзуудынхаа хүрээнд өөрийн үзэл бодлоо бодит байдалд нийцэх эсэх талаар санал солилц. Долоо хоногийн сүүлээр од эрхсийн нөлөөгөөр ирэх өөрчлөлтөөс айх хэрэггүй. Шинэ сорилтод бэлэн бай. Таны амьдралд сайхан сайхан, баяр баясгалан авч ирдэг зүйлсээ хайрлаж, халамжил. Улиг болсон үр дүнгүй цагийн хуваарь болон амьдралд саад учруулдаг хорт зуршлаа өөрчлөх цаг үе. Мэдлэг чадвараа дээшлүүлэхийн тулд бүхий л боломжтой зүйлийг хий. Зарим нөхцөл байдал танд өөрийнхөө хэн гэдгийг илүү ойлгож авах боломж олгоно. Өөрийн дотоод дуу хоолойгоо сонс. Өөрийн хүсэж байгаа зүйлээ бодит эсэхийг тодорхойлох нь хожим юу хийхээ мэдэж авах боломж олгоно. Хууль дүрмийг зөрчвөл их эрсдэл авна. Түнш болон ивээн тэтгэгчидтэйгээ харьцаагаа сайжруулах алхам хий. Ганц бие хүмүүс хайр сэтгэлийн илэрхийлэл хүлээн авна. Хэт сэтгэлийн хөдөлгөөнөөс болж эрүүл мэнд муудахаас сэргийл.
 
Хилэнц: Гэнэтийн нөхцөл байдлаас өөрийгөө хамгаал. Гэхдээ нэгэнт тулгарсан нөхцөл байдлаас бүү ай. Ажил хэргийн зөрчил маргаанд ухаалаг байж, бүдүүлэг зан гаргах хэрэггүй. Санамсаргүй танилаас болгоомжил. Мэдэхгүй хүний тавьсан таатай саналд ч эелдгээр татгалз. Хэт улайрсан болон яарсан үйлдэл гаргахгүй байхад анхаар. Таны бодлогогүй үйлдэл бага гэхгүйгээр хувийн амьдралд нөлөөлнө. Эрсдэлтэй алхам хийж, азаа туршихыг хүснэ. Өөрийгөө дөвийлгөх байдлаа дарж чадвал авьяас чадвараа бусдад харуулах боломж нээгдэж магадгүй. Эрүүл мэнд хямрах тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авбал зохино. Саад бэрхшээлийн гол учрыг олоход эрч хүчээ зарцуул. Санаа зовоосон асуудлаа бусадтай хуваалцвал танд ашигтай. Албан тушаалаа ахиулах боломж гарна. Энэ цаг үе танаас зөвхөн удирдах чадвар бус хамт олныг нэгтгэх, ур чадвартай баг бүрдүүлэхийг шаардана. Долоо хоногийн сүүл рүү таны зан аашинд эсрэг тэсрэг шинжүүд илэрнэ. Сэтгэл хөдлөлөө эрүүл ухаанаар хяна.
Таны гарт байгаа зэвсэг бол оюун ухаан байх болно. Нийгэмд эзлэх нөлөө хүрээгээ тэлэх боломж олдоно. Шинэ танилуудтай болох сайхан боломж бий болно. Танд урам зориг өгч чадахуйц зугаатай зүйлсийг хийж цагийг өнгөрөө. Гэхдээ шаардлагатай бол өөрийн дургүй, байнга хойшлуулдаг зүйлээ хийж болно. Зугаа цэнгэл хөөсөн ч өөрийгөө зөнд нь хаяж болохгүй. Энэ үед хувийн асуудал тань бусдаас хамааралтай байж мэднэ. Та хайр сэтгэлдээ эргэлзэхгүй боловч энэ харилцаа нэлээд хүнд сорилтыг давах бололтой. Хувийн амьдрал хөрөнгө мөнгөний асуудлаас болж гомдолтой байх бололтой.
 
Нум: Эргэн тойрны үйл явдал таатай, таагүй олон нөлөө авчирна. Од эрхсийн чиг хандлага бие махбодын эрч хүчийг сулруулах ч сэтгэлийн тэнхээ тань саад бэрхшээлийг давах боломж олгоно.Үйл ажиллагаагаа хөгжүүлэхэд уян хатан, буулт хийх чанар шаардлагатай байна. Эрсдэлтэй алхам хийж, хялбар аргаар мөнгө олох гэж оролдох нь хохирол учруулна. Аливаа харилцаанд дипломат арга барил илүү хэрэг болно. Яарсан шийдвэр бүү гарга. Хүлээцтэй байх нь томоохон аюулаас зайлсхийх боломж олгож магадгүй. Маргаан мэтгэлцээнд төвийг сахисан байр суурь баримталж буулт хийж чадвал хувийн төлөвлөгөө, зорилгоо биелүүлж чадна. Эрсдэлтэй алхам хийх бол эцэслэн шийдвэр гаргах хэрэггүй. Таны ирээдүйн амьдралд өөрчлөлтүүд гарахаар харагдаж байна. Дотоод эрх чөлөөг хүссэн сэтгэл санааны хөдлөл тэнцвэржинэ. Долоо хоногийн сүүлээр ойр дотнын найзуудтайгаа харилцаагаа сайжруулж, сэргээхэд таатай болохыг од эрхэс зөвлөж байна. Амьдралын сонирхолтой цаг үеийн нэг байх болно. Сайхан боломж олдвол алдаж болохгүй. Та бусдын анхаарлыг татаж чадна. Хувийн амьдрал болон ажлын үүрэг хариуцлагын алтан дунджийг ол. Бусдад зааж зөвлөх дуртай байх тул зохион байгуулах ажил танд зохино. Энэ нь таны урам зоригийг сэргээх болно. Хэрвээ хэн нэгэн тантай ярилцахыг хүсвэл бүү эргэлз. Дотнын найз болон итгэлтэй хамтрагчаа гомдоож мэдэх ч та зөв тайлбарлавал харилцан ойлголцоно. Гэр бүлийнхээ уур амьсгалыг сайхан болгох гэж хэдий их оролдоно төдий чинээ хосуудын харилцаа сайхан болно.
 
Матар: Энэ долоо хоногийн эхээр санаа зовоосон асуудал таныг хачин жигтэй үйлдэл хийхэд хүргэнэ. Хайр сэтгэлийн романтик учрал ирж болзошгүй. Зарим гэнэтийн үйлдлүүд санаснаа биелүүлэхэд тань тус болно. Бусад хүмүүсээс хэт хараат байхаас зайлсхий. Гэнэтийн өөрчлөлтүүд ажлын төлөвлөгөөг нурааж, удаан хугацааны байр суурийг тань ганхуулж мэднэ. Энэ үед эрх мэдэл бүхий хүнтэй харьцахдаа болгоомжтой ханд. Үүссэн асуудлыг эвтэйхнээр зохицуулснаар хэрүүл маргаан, хурцадмал байдлаас зайлсхийж чадна. Харин долоо хоногийн дундуур ажил хэрэгт дарамт учирч болох авч өөр хэн нэгэн хийх ёстой үүрэг даалгаврыг бүү хүлээн ав. Дарга, албан тушаалтантай зөрчилдөх хэрэггүй. Сэтгэл санаагаар унавал амьдрал улам доройтно гэж од эрхэс анхааруулж байна. Бага зэргийн сөрөг үйлдэлд хариу яаран бүү хөдөл. Хэн нэг хүнтэй санамсаргүй холбоо тогтоовол таагүй байдалд орж болзошгүй бол долоо хоногийн сүүлээр ойр дотнын хүмүүсийнхээ урмыг хугалахгүй байхыг хичээ. Таны
аливаа зүйлд үнэлэлт дүгнэлт хийх ур авьяас тодорно. Бусдын аз жаргалд чин сэтгэлээсээ талархаж сур. Эрүүл мэндээ хайрла. Хууч өвчин хүндэрч болзошгүй. Худал хуурмаг, түрэмгий үйлдлийн золиос болж болзошгүй тул нөхцөл байдлыг урьдчилан харж, түүнээс гарах хувилбарыг сонго.
 
Хумх: Нийгмийн эмзэг хэсгийг хамарсан асуудалд нухацтай ханд. Хэлэх үгээ цэгнэ, тэгвэл бүх зүйл сайн сайхан болно. Тулгамдсан нөхцөл байдалдаа тохируулан зөв төлөвлөгөө гарга. Бичиг баримттай холбоотой эмхлэх цэгцлэх үйлд амжилттай байх бололтой. Бүтээлч сэтгэлгээ аливаа зүйлийг зөв талаас нь санаачлах боломж олгоно. Эелдэг зан, гүйлгээ ухаанаа харилцан тохиролцох, хамтын ажиллагааг сайжруулах зэрэгт ашигла. Амьдралд төвөгтэй нөхцөл байдал үүсэх ч сэтгэл санааны хүчээр даван туулна. Энэ үед хийж, дуусгаж чадах ажлаасаа барьж ав. Сэтгэлийн хямралд орж болохгүй. Найдаж, хүлээж байсан үйл явдал ирнэ. Олон хүн цугларсан газраас зайлсхий. Хамтран ажиллах үед зөрчил маргаан гарах магадлалтай тул ганцаараа гэхдээ хөгжилтэй байх газрыг олж чадвал тааламжтай. Мөн хайртай хүнтэйгээ ойр дотно байх боломжийг хай.Хайр дурлалын сайхан харилцаа сэтгэлийн таашаал авч ирээд зогсохгүй материаллаг байдлыг дээшлүүлэхэд тусална. Долоо хоногийн сүүлээр ажил хэрэг болон гэр орондоо өөрчлөлт хийх үед гэнэтийн зарлага гарч болзошгүй. Материаллаг ашиг сонирхлоо хойш тавих хэрэгтэй байна. Шаардлагатай өөрчлөлт хийхийн тулд бичиг баримтаа сайн бүрдүүл. Сэтгэлийн дотоод тэнцвэртэй байдлаа олж авахыг хичээн нь зүйтэй. Зарим үйл явдалд сэтгэл санаа тань бачимдах боловч удахгүй амьдралыг өөдрөгөөр харах болно гэдгийг од
эрхэс амлаж байна. Харин ялихгүй зүйлд буулт хийх дургүй байгаагаас гэр бүлийн харьцаа муудаж мэднэ. Хий хоосон тооны араас хөөцөлдөлгүй, бодит бүтээлч ажил хийх хэрэгтэй байна. Гоо сайхны мэдрэмж өндөр байх тул харагдах байдлаасаа сэтгэлийн таашаал ав. Ганц бие хүмүүс амьдралаа өөрчлөх зоригтой алхам хий.
 
Загас: Долоо хоногийн эхээр үл хөдлөх хөрөнгө болон бараа материал худалдах ажил ашиг авчирна. Өөрийн ажил хэрэгтэй холбоотой асуудлуудаа сайн мэдэж байвал үйл ажиллагаа урагштай байна. Аливаа харилцаанд ухамсартай хандвал таны нэр хүнд өсөх болно. Эрүүл амьдралыг хэвшүүлэх төлөвлөгөөгөө дагаж байхыг зөвлөж байна. Долоо хоногийн дундуур таны зөн совин биелэх боломжгүй гэж
бодож байсан мөрөөдөл бодит болно гэдгийг хэлж байна. Зөвхөн амжилтын тухай бодож эрч хүчтэй бай. Гэр бүл, найз нөхдийнхөө тусламжтайгаар таагүй байдлаас гарах болно. Онц шаардлагагүй бол олон хүнтэй газар битгий оч. Будилаантай эсвэл тодорхойгүй нөхцөлд орж алдаа гаргах магадлалтай учир чухал шийдвэр гаргахаас татгалзсан нь дээр. Албаны болон хууль хүчний байгууллагын хүмүүстэй харьцахдаа анхааралтай бай. Харин долоо хоногийн сүүлээр хайртай хүмүүс муудалцаж болзошгүй байна. Хууч өвчнөө эмчлүүлэхэд үр дүнтэй. Харин хувийн харилцаанд итгэлцэл чухал цаг үе иржээ. Зарим ажлаа хойшлуул.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14