Dark Light
Нийгэм | 2025-06-16

259.5 МЯНГАН ГА-Д УЛААНБУУДАЙ ТАРИАЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улс энэ онд улсын хэмжээгээр 360.7 мянган га-д үр тариа, үүнээс 310.1 мянган га-д улаанбуудай, 17.1 мянган га-д төмс, 16.5 мянган га-д хүнсний ногоо, 144.1  мянган га-д малын тэжээл, 103.7 мянган га-д тосны ургамал, өссөн дүнгээр 7.9 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 650.1 мянган га-д тариалалт хийхээр зорилт тавьсан.

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 47 дугаар тогтоолоор батлагдсан “Атрын-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг хэрэгжүүлэх, арга хэмжээний төлөвлөгөөг эрчимжүүлэх, 2025 оны тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах чиглэлээр аймгуудад үүрэг чиглэл өгч зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлж байгаа билээ.

Тариалалт зургаадугаар сарын 13-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 431.4 мянган га буюу 66.3 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс улаан буудай 259.5 мянган га буюу 83.7 хувь, бусад үр тариа 31.3 мянган га буюу 61.9 хувь, төмс 10.2 мянган га буюу 60.2 хувь, хүнсний ногоо 8.4 мянган га буюу 51.2 хувь, малын тэжээл 26.1 мянган га буюу 18.1 хувь, тосны таримал 95.1 мянган га буюу 91.6 хувийн гүйцэтгэлтэй байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02