Dark Light
Нийгэм | 2025-06-16

ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ААН-ҮҮД БАТЛАМЖАА ГАРДАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-иас ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцнуудыг буулгаж, байршил дээр нь 15-20 төслийг хэрэгжүүлэхээр үе шаттай сонгон шалгаруулалтыг зарласан. Өнөөдөр дотоодын гурван компанид нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалан болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө нар батламж гардууллаа.
“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө “Энэ жил ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөх, иргэдийн амьдрах орчныг сайжруулах, дотоодын бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор 15-20 төсөл хэрэгжүүлнэ. Эдгээр төслөөр 3-5000 янданг буулгана” гэв.
 
Батламж гардан авсан компаниуд:
Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 6 дугаар орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах төслийг "Хөх бүрдний эх" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бямбабазар,
Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай СТ-4 дүгээр орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах төслийг "Гартаам агат" ХХК-ийн ерөнхий захирал Ё.Батцоож,
Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 22 дугаар орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах төслийг "Хан хөгшин Стэйт" ХХК-ийн төслийн менежер Д.Бямбасүрэн нар тус тус хэрэгжүүлэхээр боллоо.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14