Dark Light
Нийгэм | 2025-06-16

ЗАГАС: УХААЛАГ БАЙХ НЬ ТАНЫ НЭРИЙН ХУУДАС БАЙХ ӨДӨР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2025 оны зургадугаар сарын 17-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Цаг хугацаа эргэж олдохгүй гэдгийг ойлговол та хором мөч бүрийг дэмий алдахгүйн тулд дээд зэргээр хүчээ дайчилна. Сайн үйлсийг бусдын төлөө хийснээр ажиллах урам зориг улам дээшилнэ. Өнөөдөр хөрөнгө оруулалт хийх бол түншүүдийнхээ саналд анхаарал болгоомжтой ханд. Хэцүү байсан ч бусдын хүсэл эрмэлзлэлийг хүндэтгэн зарим зүйлд буулт хий.

Үхэр: Од эрхэс нарийн чимхлүүр ажлыг үр бүтээлтэй хийхэд тусална. Зорилгоо биелүүлэхэд тус болох итгэлт хамтрагчаа олж авна. Мухардалд орсон ажлыг урагшлуулахын тулд нарийн төлөвлөгөө боловсруул. Сэтгэл гонсойх байдалд хүрэхгүйн тулд мөнгө санхүү болон баримт бичиг боловсруулахтай холбоотой ажилд анхаарал болгоомжтой ханд.

Ихэр: Ирээдүйгээ төлөвлөхдөө нөхцөл байдлыг урьдчилан тооцоолж чадвал чухал гаргалгаа олно. Бизнесээ өргөжүүлэх болон уран бүтээлийн арга хэмжээ зохион байгуулахад тохиромжтой өдөр. Удахгүй хувийн амьдралд өөрчлөлт гарах тул үүнд бэлэн бай. Янз бүрийн хүмүүстэй ажил хэргийн уулзалт, зөвлөгөөн товлох бөгөөд үр дүн нь янз бүр гарна.

Мэлхий: Том мөрөөдөлтэй байгаа бол хүн бүрийн хэлсэн үгийг хүндээр тусгаж авах хэрэггүй. Сайн муу бүгдийг задлан шинжилж чадвал танд шинэ санаа төрж магадгүй. Итгэж байгаа хүнтэйгээ л ажил хэргийн яриа өрнүүлэх хэрэгтэй. Чухал асуудал бол эрүүл мэндийн байдлаа бэхжүүлэх үйл явдал байна. Элдэв буруу зуршлаа хаяж, биеэ эрүүлжүүлэх арга хэмжээ ав.

Арслан: Ажлаа оновчтой төлөвлөж, хүчээ зөв хуваарилж чадвал таагүй үйл явдлыг хохирол багатай давна. Түнштэйгээ уулзах, хэлэлцээр хийхэд таатай өдөр. Хурц ухаан, гайхамшигтай зөн билэг чинь танд зорилгодоо хүрэхэд тусална. Уужуу сэтгэл, хүмүүсийг уучлах чадвар тань томоохон хэрүүл маргааныг тойрч гарахад тусална.

Охин: Өнөөдөр олон хүн тантай харилцахыг хүснэ. Тухайн нөхцөл байдлыг бодитоор үнэлж байж ямар нэг харилцааг хэрэгтэй эсэхийг тодорхойл. Одоо байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байхыг хичээ. Учир нь энэ үе хамтын ажиллагаанд таатай. Тохиролцсон гэрээ хэлэлцээрээ зохих журмын дагуу биелүүлэхийг хичээ.

Жинлүүр: Од эрхсийн илгээсэн зөн билгийн ачаар өнөөдөр санхүүгийн ажил хэрэг амжилттай болно. Та ямар ч нөхцөл байдалд орсон хамт ажиллагсад болон ажил хэргийн хамтрагчидтайгаа зөв ойлголцож чадвал тулгарсан асуудлыг шийдвэрлэх болно. Өнөөдөр ганцаараа байж зожиг зан гаргах хэрэггүй. Та ухаалаг байвал эргэн тойрныхоо гол анхаарал хандуулах хүний нэг байна.

Хилэнц: Хэт улайрсан болон яарсан үйлдэл гаргахгүй байхад анхаар. Таны бодлогогүй үйлдэл бага гэхгүйгээр хувийн амьдралд нөлөөлнө. Өөрийн байр сууриа сайжруулах алхмыг бүү хойшлуул. Олон удаагийн уйгагүй оролдлого тогтворгүй байгаа санхүүгийн байдлыг сайжруулахгүй юм гэхэд тогтворжуулах болно.

Нум: Аливаа харилцаанд дипломат арга барил илүү хэрэг болно. Яарсан шийдвэр бүү гарга. Хүлээцтэй байх нь томоохон аюулаас зайлсхийх боломж олгож магадгүй. Илүү хариуцлагатай байснаар таныг үл тоосон бүх хүнийг гайхшируулах болно. Маргаан мэтгэлцээнд төвийг сахисан байр суурь баримталж буулт хийж чадвал хувийн төлөвлөгөө, зорилгоо биелүүлж чадна.

Матар: Танд дотоод сэтгэлийн мэдрэмжээ илэрхийлэх нь төдий л таатай бус байна. Өөрийгөө өөрчлөн хэн нэгний таалалд захируулна гэдэг нь тэвчихэд хэцүү зүйл байна. Бусад хүмүүсээс хэт хараат байхаас зайлсхий. Гэнэтийн өөрчлөлтүүд ажлын төлөвлөгөөг нурааж, удаан хугацааны байр суурийг тань ганхуулж мэднэ.

Хумх: Бичиг баримттай холбоотой эмхлэх цэгцлэх үйлд амжилттай байх өдөр. Бүтээлч сэтгэлгээ аливаа зүйлийг зөв талаас нь санаачлах боломж олгоно. Эелдэг зан, гүйлгээ ухаанаа харилцан тохиролцох, хамтын ажиллагааг сайжруулах зэрэгт ашигла. Урьд нь эхэлсэн ажил хэргээ шинэ санаагаар баяжуулан үргэлжлүүлэхэд таатай үе байна.

Загас: Ухаалаг байх нь таны нэрийн хуудас байх өдөр. Аливаа харилцаанд ухамсартай хандвал таны нэр хүнд өсөх болно. Энэ өдөр та бүхэн саруул ухаантай, бодлогогүй зүйл хийхгүй байх болно. Харин эрүүл мэндээ сайн хамгаал. Хоол хүнснийхээ чанарт илүү анхаар. Эрүүл амьдралыг хэвшүүлэх төлөвлөгөөгөө дагаж байхыг зөвлөж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14