Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны Бүс нутгийн аюулгүй байдлын хэлтсийн дарга, хууль сахиулах ба аюулгүй байдлын атташе Жоел Ортезыг Монгол Улсын цагдаагийн байгууллагын алба хаагчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор гадаад улсуудад болон Монгол Улсад АНУ-ын санхүүжилтээр сургалт зохион байгуулах, мөн Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг дэмжих ажиллагаанд цагдаагийн баг оролцуулах бэлтгэл ажлыг хангах чиглэлээр үзүүлсэн дэмжлэг, хоёр улсын хууль сахиулах байгууллагын найрсаг хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн “Цагдаагийн төлөө” хүндэт тэмдгээр шагналаа.
Нийгэм | 2025-06-16
Сэтгэгдэл бичих