Dark Light
Нийгэм | 2025-06-17

УСНЫ ОСЛООР 2 ХҮН АМИА АЛДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өчигдөр буюу зургаадугаар сарын 16-ны өдөр усны ослоор 2 хүн амиа алджээ. Тодруулбал: 

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр багийн “Дэхт” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 12 км/ “Хэрлэн” голд 1 хүн нас барсан байдалтай байна гэсэн дуудлагыг зургаадугаар сарын 16-ны өдрийн 16:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход Дорнод аймгийн харьяат иргэн Н /42 настай, эмэгтэй/ нас барсан байдалтай “Хэрлэн” голын усанд байсныг ажиллан цогцсыг гаргаж, аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн байна.

Мөн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар багийн “Шинэ гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 52 км, сумын төвөөс баруун хойд зүгт 1 км/ “Сэлэнгэ” мөрөнд 1 хүүхэд, 1 эрэгтэй хүн живж байснаас хүүхдийг иргэд аварсан, эрэгтэй хүн нь живсэн гэсэн дуудлагыг зургаадугаар сарын 16-ны өдрийн 19:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Э /36 настай, эрэгтэй, Сэлэнгэ аймгийн харьяат/ нь хүү Э /9 настай, эрэгтэй/-ыг “Сэлэнгэ” мөрөнд живж байхад нь аврахаар ороод өөрөө живсэн байсныг уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж 3 метрийн гүнээс цогцсыг 20:46 цагт олж, уснаас гарган аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шилжүүлэн өгчээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16