Улаанбурхан өвчний батлагдсан нийт тохиолдлын тоо долдугаар сарын 13-ны байдлаар 12,212 хүрснийг Халдварт өвчин судлалын үндэсний төв мэдээллээ. Үүнээс 11,538 нь эдгэрсэн бол эмнэлэгт 300, гэрээр 367 өвчтөн эмчлүүлж байна. Мөн нас баралтын тоо долоо хүрчээ.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 300 өвчтөний 44 нь хөнгөн, 234 нь дунд, 22 нь хүнд байдалтай байна. Харин нэн хүнд өвчтөн байхгүй байна.
Насны бүлгээр авч үзвэл, халдварын тохиолдол 10-14 насныхны дунд хамгийн өндөр буюу 4776 өвчтөн байна. Үүний дараагаар хамгийн эрсдэл өндөртэйд 0-4 насныхан тооцогдож байна. Тодруулбал, 0-4 насны 2592 хүүхэд улаанбурхан өвчнөөр халдварлажээ.