Хангайн бүсийн уралдаанд:
Уралдаанд 9 насны ангилалд нийт 834 хурдан морийг давхардсан тоогоор 592 хүүхэд унаж уралдсан бөгөөд уралдааны явцад 22 хүүхэд мориноос унасан. Үүнээс 7 хүүхдийг Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд (БОЭТ) нарийн шинжилгээ хийж, шаардлагатай эмнэлгийн тусламжийг шуурхай үзүүлсэн. Хүүхэд бүрийг ХГБХХГ-ын албан хаагчид эцэг эх, асран хамгаалагч, уяачид нь холбогдох маягтыг бөглүүлэн хүлээлгэн өгсөн.
Говийн бүсийн уралдаанд:
Уралдаанд нийт 650 гаруй хурдан морийг 300 гаруй уралдаанч хүүхэд унаж оролцсон. Уралдааны явцад 10 хүүхэд мориноос унасан бөгөөд хүүхдүүдийг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамруулан, бэртэл, гэмтэлгүй оноштойгоор асран хамгаалагч, уяачдад нь хүлээлгэн өгч, цаашид гарах эрсдэлээс урьдчилан сэргийлж, нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхийг зөвлөв.
Баруун бүсийн уралдаанд:
Уралдаанд 9 насны ангилалд нийт 700 гаруй морийг 276 уралдаанч хүүхэд унаж уралдсан бөгөөд уралдааны явцад 7 хүүхэд мориноос унаж, 5 хүүхдийг бэртэл гэмтэлгүй тул эцэг, эхэд нь хүлээлгэн өгч, 2 хүүхдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэн Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбон зуучилж ажилласан бөгөөд даатгалын компанид хүүхдүүдийн бичиг баримтыг бүрдүүлэн өгсөн.
Зүүн бүсийн уралдаанд:
- Уралдахаас өмнө хүүхдийн эрүүл мэндийн үзлэгийн асуудал;
- 8 нас хүрээгүй хүүхдийг уралдаанд бүртгүүлэх оролдлого гарсан, бүртгэлийн үнэн зөв байдлыг магадлах асуудал,
- Хамгаалалтын хувцас стандартын шаардлага хангахгүй, малгай, гутал дутуу эсвэл тохирохгүй хэмжээтэй байсан;
- Хүүхдүүд пүүз, богино түрийтэй гуталтай уралдах нь нийтлэг;
- Хүүхдийн биед болон морины дэл, сүүлэнд богино холбоо ашиглахаар бэхлэн нуусан;
- Ташуур нь хэт урт;
- Морины аманд хийхээр бэлтгэсэн шприцтэй шар тос, шүгэл зэргийг биедээ авч явсан.
- Тавиач хүүхэд гэх бусад хүүхдийг саатуулах эсхүл өөрийн уяаны хүүхдийг дэмжих зорилготой хүүхдүүдийн асуудал
- Бүртгэл хийж байгаа хэсэг, морь дахин хэмжилт хийх тохиолдолд болон морь нь хасагдсан хүүхдүүд, уралдах морьд гараанаас гартал хэмжилт хийх газарт нар, борооноос хамгаалах сүүдрэвчгүй хүлээж байна.
- Хүүхэд бүрийг ID бүртгэлтэй болгох;
- Одоогийн ашиглаж байгаа абле-ийн хурдан морь уралдаанч хүүхдийн бүртгэлийн цахим программд хөгжүүлэлт хийж датад анализ хийх боломжийг олгох;
- Уралдааны өмнө эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд нэгдсэн байдлаар хамруулж, эрүүл мэндийн байдлыг үнэлэн эрүүл мэндийн цахим системд мэдээллийг оруулах;
- Уралдааны үеэр эмч өмнөх үзлэгийг харгалзан хяналт хийдэг горимд шилжих, хүүхдийн өвчлөл, өсөлт хөгжил, хоол, шим тэжээлийн хангалт, эрүүл мэндийн байдлыг хянах боломж бий болгох;
- Эцэг эх, асран хамгаалагч, уяач нартай байгуулж байгаа гэрээг нотариатаар баталгаажуулах, ингэснээр бүртгэлийн үед QR кодыг уншуулан хууль ёсных мөн эсэхийг шалгах боломжийг бүрдүүлэхэд (хэн хэзээ байгуулсан тодорхойгүй, эсвэл нөхөж бичих асуудал үүсэж байгаа тул) анхаарах;
- Бүртгэлийн үеэр сургууль завсардсан хүүхдүүдийг тусгайлан бүртгэж, харьяа боловсролыг байгууллагад шилжүүлж, мэдээлэл солилцдог болох;
- Хурдан морь уралдахтай холбоотой хяналт тавьж буй байгууллагуудад зөрчил гаргасан уяач, унаач, тавиачид шуурхай хариуцлага тооцох эрх олгох асуудлыг судлах, зохицуулалтыг бий болгох;
- Уралдаанч хүүхдүүд бие биеэ зоддог, хурдтай давхиж байгаа мориноос хүүхэд шилжүүлэн сундалдаг, уралдаанч хүүхдийн эмээлийн даруулгыг суллах, авах, гутлыг тайлах, авах, радио станц шилжүүлэн өгсөн хүнд зэрэг хариуцлага тооцох зохицуулалтыг бий болгох;
- Баяр наадмыг зохион байгуулах хороо, хурдан морины комисс нь уралдаанч хүүхдийн хувцас хэрэглэл, аюулгүй байдалтай холбоотой асуудлаар байнгын анхаарал хандуулж, холбогдох шийдвэрийг шуурхай гаргаж ажиллах;
- Уралдааны өдрүүдэд бүртгэл хийж байгаа хэсэг, морь дахин хэмжилт хийх тохиолдолд болон морь нь хасагдсан хүүхдүүд, уралдах морьд гараанаас гартал хэмжилт хийх газарт нар, борооноос хамгаалах сүүдрэвчгүй хүлээх байдал үүсэж байгааг анхаарч цаашид хүүхдүүд болон бүртгэх хэсэгт сүүдрэвч байрлуулах, хүүхдүүдийг цэвэр ус хүссэн үедээ уух нөхцөлөөр хангах шаардлагатай байна.
Эх сурвалж
| ХЭҮК
|