Dark Light
Нийгэм | 2025-08-07

“БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ” ТӨМӨР ЗАМЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар Засгийн газраас томилогдсон Ажлын хэсгийн хамт өнөөдөр (2025.08.07) “Багахангай-Хөшигийн хөндий” чиглэлийн салбар төмөр зам барих төслийн бүтээн байгуулалтын  ажлын явцтай биечлэн танилцлаа.
Энэхүү шинээр баригдаж буй “Багахангай-Хөшигийн хөндий” чиглэлийн салбар төмөр зам нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн “Багахангай” өртөөнөөс салбарлан Төв аймгийн Сэргэлэн сумын урдуур болон  ”Чингис хаан”  нисэх онгоцны буудлын урдуур чиглэн Хөшигийн хөндийд төлөвлөгдөж буй ачаа тээврийн гол зангилаа болох “Тээвэр логистикийн бүс” хүрэх төмөр замын салаа зам юм.
Багахангай өртөөний өргөтгөл хэсэг буюу төмөр зам салаалах хэсгийн ажлыг "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн инженер техникийн ажилтнууд 2025 оны 06 сарын 10-аас 07 сарын 08-ны хооронд хийж гүйцэтгэсэн байна.
Харин Багахангай өртөөнөөс цааш үргэлжлэх Багахангай Хөшгийн хөндий чиглэлийн салбар төмөр замын шугам нь нийт 102 км урт дан замтай, 2 өртөө, 4 зөрлөгтэй, 2,5 км урт орчим гүүрэн байгууламжтай байхаар төлөвлөгдөж, бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна.  
 Төмөр замын барилгын ажлыг одоогоор дотоодын 70 орчим ААН, компаниуд 2500 орчим  инженер техникийн ажилтнууд, 1500 орчим техник хэрэгсэл, машин механизмтайгаар  уртасгасан цагаар буюу 24 цагаар хийж гүйцэтгэж байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14