Dark Light
Нийгэм | 2025-08-19

ЖИЛД 50 САЯ МЕТР.КУБ УСЫГ УС ХАНГАМЖИЙН СҮЛЖЭЭНД НИЙЛҮҮЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл, Хаягдал ус дахин боловсруулах төсөл, Усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөл гэсэн гурван төслийг хэрэгжүүлж байна. Тухайлбал, Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийг 93 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн үр дүнд Улаанбаатар хотын ус хангамжийн системд жилд 50 сая метр.куб ус нийлүүлнэ. Тодруулбал, Улаанбаатар хотын баруун хэсэгт орших Биокомбинат, Шувуун фабрик орчмын газрын доорх усны ордыг түшиглэн шинэ эх үүсвэрүүд байгуулж, хоногт 140 мянга, жилд 50 сая метр.куб хүртэл хэмжээний усыг нийслэлийн ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд нийлүүлнэ. Өнөөдрийн байдлаар Биокомбинат, Шувуун фабрикт нийт 30 худгийн өрөмдлөг, тоноглол, ус дамжуулах 55 км шугам хоолойн угсралтын ажил 89 хувьтай байна. Ирэх арваннэгдүгээр сард ажлыг дуусгахаар төлөвлөжээ. Түүнчлэн Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр, хяналт-удирдлагын скада системийн хэрэгжилт 99 хувьтай байгааг Монголын мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл танилцууллаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14