Dark Light
Нийгэм | 2025-08-19

ТАРВАГА АГНАХЫГ ЗАВДСАН ЭТГЭЭДИЙН БУУ, СУМЫГ ХУРААЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Богдхан уулын Өгөөмөрийн аманд тарвага агнахыг завдсан этгээдийг Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч илэрүүлж, байгаль орчны улсын байцаагч буу сумыг нь хурааж авав. Хууль бусаар ан агнахыг завдсан этгээд болох Төв аймгийн Сэргэлэн сумын ...-р багийн харьяат Н овогтой Н нь мотоциклынхоо улсын дугаарыг авч хөдөлгөөнд оролцож гэмт хэргээ нуун дарагдуулахыг оролджээ. 
Хамгаалалтын захиргааны дарга Э.Цогбадралын 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн шуурхай хурал дээр өгсөн үүрэг даалгаврын дагуу тарваганы дош тоолох, мөн мануул, үнэг, хярс зэрэг амьтанд тавьсан урхи шалгах хяналт шалгалтын ажлын хүрээнд амьтан агнах үйлдлийг таслан зогсоож, хууль сахиулах ажил үргэлжилж байна.        
Хамгаалалтын захиргааны зүгээс иргэдэд маш их анхааруулж, холбогдох хууль, тогтоомж сурталчилж  байгаа боловч хориотой ан агнах, агнахыг завдсан хэрэг гарсаар байна.  
Эх сурвалж | Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14