2025 оны наймдугаар сарын 20-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Нөөц бололцоо болон оюун ухаанаа шинэлэг салбарт хүч сориход ашигла. Шийдэмгий үйлдэл болон ухаалаг сонголтын хослолоор санхүү материаллаг байдал сайжирна. Гэхдээ өөрийн боломжийг одоогийн нөхцөлд хэтрүүлж бүү үнэл. Олон хүнээс тодорхой байдлаар хараат гэдгээ та мэдэрнэ.
Үхэр: Эртнээс төлөвлөж байсан ажлаа гүйцэтгэх боломж гарч магадгүй. Өөрийн эрх ашгийг хамгаалах үүднээс бусад хүмүүсийг хүлээсэн үүргээ биелүүлэхийг хатуу шаардах хэрэгцээ гарна. Эд хөрөнгөөс авч чадахгүй, оюуны болон сэтгэлийн таашаалыг амьдралдаа бий болго. Хувийн мөрөөдлөө биелүүлэх өвөрмөц зүйлийг сорьж үзээрэй.
Ихэр: Шинэ ажил хэрэг эхлэхэд тус болох харилцаа холбоо тогтооно. Гэхдээ шинэ ажил хэрэгт аюул учирч магадгүй тул боломжтой бүх аргаар урьдчилан сэргийл. Төрийн үйлчилгээтэй холбоотой ажил төрлийн асуудлууд хүндрэлтэй байх болно. Хэрвээ боломжтой бол хүнд суртлаас аль болох зайлсхий.
Мэлхий: Таны ажил хэргийн амжилт нь нийгмийн байр суурьтай холбоотой байх болно. Өөрийн зорилгодоо хүрэхийн тулд дэргэдээ байгаа хүмүүсийн итгэлийг буруугаар ашиглаж болохгүйг сана. Хайр дурлалын харьцаа харилцан итгэлцэл дээр тулгуурлана. Тааламжтай хүнтэй танилцаж магадгүй. Нэр хүндтэй хүмүүс олон нийтийн анхаарлын төвд байх болно.
Арслан: Сэтгэл санаагаа маш тайван тогтуун байлга. Энэ нь таны хувьд маш чухал байна. Энэ үед амжиж ээлжийн амралтаа авмаар байх боловч ажил хэрэг улам бүр оволзсоор байх болно. Ажлын ачаалал ихсэж хувийн амьдралдаа зориулах цаг зав бараг гарахгүй бололтой. Гэхдээ ажил дээр таны нэр хүнд дээшилнэ. Цагаан хэл амнаас болгоомжил.
Охин: Хөнгөн хуумгай, бодлогогүй алхам хийхээс зайлсхий. Аливаа бэрхшээлийг сэтгэлийн хатаар даван гарах боломжтой. Хариуцсан ажил дээрээ мэргэжлийн ур чадвараа зохих ёсоор нь үнэлүүлэхийг хичээ. Урьдын гаргасан хүчин чармайлт тань хамт олны зүгээс үнэлэгдэж алдар нэр болон амжилт олох боломж гарна.
Жинлүүр: Од эрхэс аз жаргалтай байхыг ивээх болно. Үүрэг даалгавраа ганцаараа биелүүлэх сонирхолтой байсан ч хамтын ажилд нэгдсэн нь танд өлзийтэй болохыг од эрхэс зөвлөж байна. Уран бүтээлийн ажлын үр дүнгээ харуулах сайхан нөхцөл бүрэлдэнэ. Харин бусдаас онцгойрох гэж их хичээх хэрэггүй.
Хилэнц: Өнөөдөр гэр орондоо засвар хийх ажлыг эхлүүлэх нь сайн үр дүн авчирна. Барилгын материалуудыг сонгохдоо чанартай, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй талыг эрхэмлэ. Шинэ гэр ахуйн бараа худалдаж авах нь танд таалагдана. Мөн үл хөдлөх хөрөнгө худалдаж авахаар төлөвлөх хэрэгтэй. Сайн амарч биеэ ариусган, хэрэггүй бодлуудаа толгойноосоо авч хая.
Нум: Өөртөө итгэлгүй, эргэлзээтэй нөхцөл үүсвэл байдлыг бодитоор дүгнэж чадахгүй тул үл биелэх мөрөөдөлд автах магадлалтай. Хий хоосон мөрөөдлөө зүгээр л орхиж, зөн совиндоо итгэ. Энэ үед буруу мэдээлэлд автаж, яаруу шийдвэр бүү гаргаарай. Танд нэр нөлөөтэй хүмүүсийн дэмжлэг зөвлөгөө, хуримтлуулсан туршлага хэрэгтэй байна.
Матар: Өрсөлдөгч нартайгаа хийсэн тэмцэлд ялалт байгуулж чадна. Гэхдээ ил гаргах ямар ч сэтгэлийн хөдөлгөөн хэрэггүй. Эрүүл тооцоотой ажилла. Магтаал ирсэн ч өөртөө ихээхэн хариуцлага оногдож байгаа гэдгээ санаж явахыг од эрхэс зөвлөж байна. Далд нөөц бололцоогоо нээн хэрэгжүүлэхэд таатай үе.
Хумх: Удирдах ажилтай хүмүүс хамт олноо зөв удирдсаны үр дүнд оновчтой үйл ажиллагаа зохион байгуулж чадна. Тооцоогүй зүйлд аз турших хэрэггүй. Бодлогогүй хөрөнгө оруулалт багагүй мөнгө алдахад хүргэнэ. Өнөөдөр та өмнөх үйл ажиллагааныхаа дуусаагүй хэсэг дээр ажилла. Харин шинэ ажлыг сайтар судлах нь дээр байх.
Загас: Ажил хэрэгт өөрийн зохион байгуулах авьяасаа ашигла. Хувийн ч албаны ч ажилд идэвх санаачилгатай бай. Шинэ танилтай болох боломж гарна. Бусдаас суралцах боломжийг бүү алд. Өнөөдөр өөрийн санаа бодлоо ил тод илэрхийл. Од эрхсийн нөлөөгөөр саруул ухаантай, алсын хараатай байна. Мөн зөн совин өндөр байх магадлалтай.