Dark Light
Нийгэм | 2025-08-20

32 БАЙРШИЛД 1130 ГА ГАЗРЫГ ОРШУУЛГЫН ЗОРИУЛАЛТААР АШИГЛАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг "Самбалхүндэв" оршуулгын төвд ажиллалаа. Самбалхүндэвийн оршуулгын газрыг 2028 он хүртэл үе шаттайгаар чөлөөлж цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг гүйцэтгэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 11 га газрыг чөлөөлөөд байна. Мөн нийслэлийн хэмжээнд нийт 32 байршилд 1130 га газрыг оршуулгын зориулалтаар ашиглаж байна. Үүнээс зөвшөөрөлтэй 10, зөвшөөрөлгүй 7, хаагдсан 6 оршуулгын газар, Төв аймагт 9 байршилд оршуулгын газар байдаг аж. Улаанбаатар хот дотроо болон хотыг тойроод оршуулгын газрууд олон байна. Тиймээс оршуулгын үйл ажиллагаа эрхлэх, зохион байгуулах, оршуулсан шарилыг шилжүүлэх хүрээнд нийслэлийн Засаг даргын захирамжаар хяналт шалгалт, үнэлгээний ажлуудыг зохион байгуулсан талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг мэдээлэл өглөө.

Дээрх гурван чиглэлээр 89 шалгуур үзүүлэлтээр оршуулгын үйл ажиллагаа явуулдаг газруудад шалгалт хийхэд 15 байгууллагын журам, стандартын хэрэгжилт 66.3 хувьтай буюу “хангалтгүй” гэж үнэлэгдсэн. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд чандарлах үйл ажиллагааг 87.4 хувь, далд оршуулгын үйл ажиллагааг 42.9 хувь, тээвэрлэх үйл ажиллагааг 68.7 хувьтай байна гэж үнэлжээ.

Шалгалтын хүрээнд оршуулгын үйлчилгээ эрхлэгч байгууллагуудтай төрийн байгууллага хооронд үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулаагүй, үндсэндээ зөвшөөрөлгүй үйлчилгээ явуулж байсан зөрчил түгээмэл илэрсэн. Мөн оршуулгын үйл ажиллагаа эрхлэгч байгууллагууд нас барагчийг төлөөлөх этгээдтэй гэрээ байгуулдаггүй буюу хүлээх эрх, үүргийн харилцаа тодорхойгүй. Үйлчилгээ үзүүлж буй компаниуд хоорондоо шарилыг дамнан оршоодог ч (үйлчилгээний захиалга авсан компани бусад компанийн газарт дамнуулан) хоорондын гэрээ байдаггүй, үүрэг хариуцлага тодорхойгүй. Оршуулгын үйлчилгээний нэгдсэн мэдээллийн сан байхгүй, үйлчилгээ эрхлэгч байгууллага, нас барагчийн оршоосон газар нутаг, байршил болон холбогдох мэдээллийн талаар иргэд мэдээлэлгүй байдаг зэрэг нийтлэг зөрчил хяналт шалгалтаар илэрсэн байна.

Шалгалтын үр дүнд дээрх зөрчлүүдийг илрүүлж, нутаглуулах өөрийн эзэмшлийн газаргүй ч далд оршуулгын үйл ажиллагаа эрхэлж байгаа, үйлчилгээ эрхлэх чадамжгүй 4 компанид “мэдэгдэл”, бусад компанид зөрчлийг шийдвэрлэх хугацаатай “зөвлөмж” хүргүүлжээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14