Өнгөрсөн хоногт /2025.08.19-08.20/ баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд, зүүн хэсгээр 0.0-35.0 мм бороо, дуу цахилгаантай аадар бороо орсон байна. Үүнээс хоногийн нийлбэрээр хамгийн их нь Төв аймгийн Баян-Өнжүүл суманд 35.0 мм, Өмнөговь аймгийн Гурвантэс суманд 28.0 мм, Хүрмэн суманд 24.0 мм, Ноён суманд 20.0 мм, Сэврэй суманд 17.0 мм, Булган аймгийн Бүрэгхангай суманд 22.0 мм, Рашаант суманд 19.0 мм, Гурванбулаг суманд 18.0 мм, Хөвсгөл аймгийн Их-Уул суманд 21.0 мм, Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд 16.0 мм, бусад нутгаар 0.0-15.0 мм бороо орсон байна.
Эх сурвалж
| ЦУОШГ
|