Цаг уурын байгууллагаас өнөөдөр /2025.08.20/ Улаанбаатар, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутаг, Дундговийн хойд хэсгээр ахиухан хэмжээний усархаг бороо орох аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээллийг гаргаж, урьдчилан сэргийлэх зөвлөмжийг мэргэжлийн байгууллагаас хүргэн ажиллаж байна.
Үүнтэй холбогдуулан ОБЕГ-ын Ажиллагааны Шуурхай штабаас төв, орон нутгийн Шуурхай штабтай цахим хурал /2025.08.19/ хийж, мэргэжил, аргазүйн зөвлөмж, үүрэг чиглэлийг өгсөн.
Энэ дагуу:
- Усархаг бороо, үерийн аюултай бүс нутагт иргэдэд сэрэмжлүүлэг, мэдээлэл хүргэх,
- Хашаа, байшинд ус орох эрсдэлтэй бүсийг тогтоож, түр хамгаалалт, суваг шуудууг цэвэрлэх ажлыг зохион байгуулах,
- Ажиллагааны Шуурхай штабууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах,
- Шуурхай үед ажиллах алба хаагч, техник хэрэгслийг тодотгох, бэлэн байдлыг хангах чиглэлийн дагуу шуурхай арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.