БИЛГИЙН ТООЛЛЫН 3 2025.08.26 МЯГМАР ГАРАГ
НАМРЫН ТЭРГҮҮН ХӨХ БИЧ САРЫН НЭГ ЦАГААН УЛААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно
Наран ургах, шингэх: 06:02-19:46
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Сансар
Суудал: Огторгуй
Аргын тооллын наймдугаар сарын 26, Ангараг гараг. Билгийн тооллын 3, Тугчин одтой, улаагчин туулай өдөр. Өдрийн наран 06:02 цагт мандан, 19:46 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Балжинням өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.