Dark Light
Нийгэм | 2025-08-25

АРСЛАН: ШИНЭ ТАНИЛТАЙ БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны наймдугаар сарын 26-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Ихэнх хүмүүсийн сэтгэл санаа амгалан байх бололтой. Хууль ёс болон уламжлалт зан үйлийг дагаж мөрдөхийг хичээ. Томоохон өөрчлөлтийн сайн нөлөөгөөр гэр бүлийн харьцаа тааламжтай болох эхлэл тавигдана. Сэтгэл санаа өөдрөг байх тул шинэ танилтай болоход таатай нөлөө гарна.
 
Үхэр: Олон хүн бужигнасан газраар бүү яв. Гарал үүсэл тодорхойгүй хоол хүнс болон хатуу архи дарс бүү хэрэглэ. Эрүүл мэнд муудаж магадгүй. Таныг хайр сэтгэлийн харилцаа ивээх өдөр ирнэ. Шинэ хайрын учрал танд тааламжтай байна.
 
Ихэр: Таны амархан зам харагдсан ч ганцаар хол явахгүй байхыг хичээ. Нэг л мэдэхэд хамаг хүч тамираа барах болно. Сайн харилцаа холбоо тогтоохыг үргэлж чухалд үз. Өөрийн хайнга байдлаас болж хувь заяаны дохиог сонсохгүй байх талтай. Бусдын зөвлөгөөг сонсож асуудалд эрүүл ухаанаар ханд. Та бүх зүйлийг хожих боломжгүй.
 
Мэлхий: Ажил хэргийн төсөл дээрээ олон хүний уялдаа холбоог ханган ажиллуулж чадна. Энэ үед бий болсон холбоо харилцаа таны хувьд сайн ирээдүйг нээж байна. Амжилтад тань дургүй хүмүүст нууцаа ярихаас зайлсхий. Хэрэгтэй үед та ажил хэргийн талаар үндэслэлтэй маргаан мэтгэлцээн өрнүүлэх чадвартай байна.
 
Арслан: Шинэ танилтай болно. Эсвэл эртний харилцаагаа сэргээх ч магадлалтай өдөр. Таны амьдралын эрч хүч ямар ч ажлыг ард гарч чадахаар өндөр байна. Танилын холбоогоо ашиглаж ажлаа шийдэх чухал боломж олж авна. Ойр дотнын хүмүүс тань хориглож байвч зарим хүмүүс хэт чөлөөт амьдралын хэв маягийг хүснэ. Бусдын эрхийг хүндэл.
 
Охин: Чухал сонголт хийхдээ долоо хэмжиж нэг огтол. Асуудалд гарц олох боловч тодорхой шийдэлд хүрэхгүй байж магадгүй. Өнөөдөр тун анхааралтай, хүлээцтэй бай. Гэр бүлдээ анхаарал халамж тавь. Хайртай хүндээ сэтгэлийн үгээ хэл.
 
Жинлүүр: Санхүүгийн найдвартай эх үүсгэвэртэй болох асуудал дээр ажилла. Санхүүгийн тайлангаа дахин сайн шалга. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой ажлаар муугүй орлого олох боломж байна. Хамт ажиллагсадтайгаа харьцаагаа сайжруулах бүхий л боломжийг сайн ашигла. Гэрээний зарим нөхцөл ээдрээтэй ирээдүй үүсгэж болох тул анхааралтай судал.
 
Хилэнц: Өөртөө итгэх итгэл багатай хүмүүс л магтаал хүсдэг. Хэрвээ хэн нэгэн магтаж урамшуулахгүй бол сэтгэлээр унах хэрэггүй. Бусдын санаа бодол, хэлэх үгнээс хамааралгүй амьдарч сур. Таны найрсаг зан, бусдын алдааг уучлах чадвар эргэн тойрондоо тав тухтай уур амьсгалыг бүрдүүлж, ажлын бүтээмжийг сайжруулна. Эрч хүчээ нөхцөл байдалд бодитоор тохируулан зарцуулж, бүх зүйлийг зөв дүгнэхийг хичээ.
 
Нум: Таны мэргэжлийн ур чадварыг хүмүүс зохих ёсоор үнэлэх болно. Та шургуу ажилласан хөдөлмөрийн үр дүнгээрээ хэрэгцээ шаардлагаа хангах боломжтой болно. Өөрийнхөө удаан хугацаанд бодож мөрөөдсөн зүйлээ авснаар та аз жаргалтай байх болно. Таны хайр сэтгэлийн харилцаанд бүх зүйл бүтэмжтэй байна.
 
Матар: Олдсон боломжоо зөв ашиглавал ажил дээрээ өөрийгөө харуулж, дарга удирдлагадаа сайшаагдах болно. Гэхдээ хэт алдар нэр хөөцөлдөх нь таныг хамт олны дунд эвгүй байдалд оруулна. Таны орлого саатаж, худалдан авахаар зэхэж байсан зүйлсийн төлөвлөгөө өөрчлөгдөх магадлалтай. Ямар ч үед нөөц төлөвлөгөөтэй байхыг хичээ.
 
Хумх: Бусад хүмүүст тусалсныхаа үр шимийг өнөөдөр амсана. Гэхдээ аливаад болгоомжтой байж, чухал шийдвэр гаргах бол найз нөхөд болон бусад шаардлагатай хүмүүсийн санаа бодлыг заавал сонс. Ямар нэг өвчний шинж тэмдэг илэрч магадгүй. Эрчимтэй эмчилгээг шууд эхэлбэл үр дүнгээ өгнө.
 
Загас: Дотоод сэтгэлдээ болж буй үйл явдлыг шинжлэн дүгнэхийг хичээ. Сайхан хөгжим сонсож, бясалгал хийвэл тайвширна. Илүү дутуу зүйлд мөнгө үрэхээ зогсоо. Хэрэв ямар нэг үнэтэй зүйл худалдан авах бол энэ нь өнөөдөр оновчтой шийдвэр биш байна. Эрүүл мэндийн асуудлаа мэргэжлийн эмчид үзүүлж оношлуул. Хайр сэтгэлд тохиолдлын учралыг бүү аз жаргалд тооц.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14