2025 оны улаанбуудайн анхны хураалт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Хөдөлмөрийн баатар тариаланч С.Ганболд захиралтай Их шинэстэй ХХК-ийн талбайгаас эхэлж, улсын хэмжээнд намрын хураалтын ажил эхэллээ.
Энэ жил газар тариалангийн гол бүс нутгуудаар хур тунадас багатай, халалт, хуурайшилт ихтэй байснаас гангийн нөхцөл үүсэж, тариаланчдад хүндрэл учруулсан.
Гэсэн хэдий ч тариаланчид хуримтлуулсан туршлага, техник технологийн чадавхдаа тулгуурлан, шинжлэх ухаан, шинэ технологийн ололт болон төрөөс хэрэгжүүлж буй таатай нөхцөлтэй зээлийн үйлчилгээг ашигласнаар байгалийн бэрхшээлийг даван туулж, хураалтаа зохих түвшинд эхлүүлээд байна.
Урьдчилсан балансаар 2025 оны ургацаар хүнсний улаанбуудайн хэрэгцээний 70 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах төлөвтэй байна.
Эх сурвалж
| Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК
|