Dark Light
Нийгэм | 2025-08-26

EVISA.MN СИСТЕМЭЭР 41 УЛСЫН 12681 ИРГЭНД ВИЗ ОЛГОВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч долоодугаар сард гадаадын 4811 иргэнд визийн зөвшөөрөл, 3102 иргэнд виз, цахим визийн evisa.mn системээр 41 улсын 12681 иргэнд виз олголоо. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 1810 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 2230 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, 701 иргэний бүртгэлд хасалт хийв.
Цахим үйлчилгээний нэгдсэн системээр нийт 25335 иргэний хүсэлтийг хүлээн авч хянан шийдвэрлэлээ. Мөн Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл, түүний сунгалт, түр ирэгчийн бүртгэл, хасалт, визийн хугацааны сунгал, бүртгэлийн дугаарын олголт, ашиглалт, оршин суух үнэмлэх олгох, хэвлэх, төлбөрийн буцаалтын асуудлаар нийт 8307 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгөв.
2025 оны долоодугаар сарын байдлаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух бүртгэлтэй 135 улсын 36483 гадаадын иргэн байна. Үүнээс хөдөлмөр эрхлэгч 20897, хөрөнгө оруулагч 5074, гэр бүлийн зорилгоор 3066, цагаач 1791, суралцагч 3871, хувийн бусад зорилгоор 1122,  шашны чиглэлээр 134 гадаадын иргэн байна.

Эх сурвалж | Гадаадын иргэн, харьяатын газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26