“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-аас 2025 оны намрын мод тарих аянд зориулсан бэлтгэл ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Намрын мод тарилтын байршил сонгогдож, ирэх өдрүүдэд 2,500 ширхэг мод тарих бэлтгэл хангагдаж байна.
Монгол Улсад байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 35 жилийн ой-д зориулан “Парламентын төгөл”-ийн бэлтгэл ажлыг эхлүүллээ.
Монгол–Хятадын найрамдлын цэцэрлэгт хүрээлэн байгуулах тохижилт, бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж байна.
Уг бэлтгэл ажлууд нь нийслэлийн иргэдэд зориулсан ногоон орчныг нэмэгдүүлэх, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах, иргэдийн амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Эх сурвалж
| Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
|