Dark Light
Нийгэм | 2025-08-26

МОРЬТ ХАРВААНЫ ДАШТ-ЭЭС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Нүүдэлчин-2025” дэлхийн соёлын фестивалийн үеэр 2025 оны 8 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд морьт харвааны 17 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээнд 16 орны 108 тамирчид оролцсон ба спортын 4 ангилалд хурд, хүч, оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдлөө. Тэмцээний үеэр Дэлхийн морьт харвааны холбооны удирдлагууд ирж, түүний дотор тус холбооны тэргүүн Ким Ён Соп хүрэлцэн ирсэн байна.

Энэхүү тэмцээн нь 15 удаа БНСУ-ын Согчу хотноо зохиогдож байсан бол Иранд 1 удаа, Монгол Улсад ийнхүү анх удаагаа зохион байгууллаа.

Монгол Улсын баг тамирчид “Масахе намнаа” төрөлд амжилттай оролцон алтан медаль хүртэн, 3 тамирчин дэлхийн аварга тамирчид боллоо. Ганцаарчилсан төрөлд Монголын багаас Ц.Тэмүүжин 2 мөнгө, Б.Аягаа 1 мөнгө, 1 хүрэл хүртэн, нийтдээ 3 мөнгө, 1 хүрэл нийт 5 медаль хүртсэн амжилт үзүүлэв. Өмнө нь болж байсан ДАШТ-ээс Монголын тамирчид мөнгө, хүрэл медаль хүртэж байсан түүхтэй.


Медальт баг, тамирчдыг танилцуулъя:

  • Масахи намнаа - Masahee (багийн төрөл)

1.    Монгол

2.    Индонези

3.    Саудын Араб

  • Кабак -Qabak  (ганцаарчилсан)

1.    Фадел Салор- Тайланд

2.    Бадр Али Ал-Тамими - Саудын Араб

3.    Абу Бакр бин Мухаммад Акмал-Малайз

  • Монголын бөмбөг намнаа- Mongolian Ball Hunt (ганцаарчилсан)

1.    Бадр Али Ал-Тамими - Саудын Араб

2.    Б.Аягаа -Монгол

3.    Абу Бакр бин Мухаммад Акмал-Малайз

  • Дараалсан харваа- Serial Shot (ганцаарчилсан)

1.    Хишам Али Ал-Тамими - Саудын Араб

2.    Ц.Тэмүүжин-Монгол

3.    Б.Аягаа -Монгол

  • ”Гран при” шагналтан -Grand Prize Winner (ганцаарчилсан)

1.    Бадр Али Ал-Тамими - Саудын Араб

2.    Ц.Тэмүүжин-Монгол

3.    Абу Бакр бин Мухаммад Акмал-Малайз


Морьт харваачид 12 секундэд 120 метр нарийн зайг морьтой туулж, замдаа буй бай болгонд сум тавьж, харвадаг байна. Бай бүрт оносон байдлаар оноог нэмж, шилдгийг нь шалгаруулдаг онцлогтой.

Дараа жилийн “Нүүдэлчин-2026”  дэлхийн соёлын фестивалийн үеэр улсын аварга шалгаруулах морьт харвааны тэмцээнийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Монголын үндэсний морьт харвааны нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26