2025 оны наймдугаар сарын 27-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Оюун санаагаа боловсруулахад сайн өдөр. Таны хийсэн санаандгүй үйлдэл амжилт авчирч магадгүй. Бусдад болон өөртөө үл итгэх зангаасаа сал. Таны сэжигч зан итгэлтэй найз нөхдийг тань үргээж болно гэдгийг сана. Аахар шаахар асуудлаар бүү оролд. Гол асуудал дээр анхаарлаа төвлөрүүлж бүх зүйлийг дэс дараалалтай гүйцэтгэ.
Үхэр: Энэ өдөр өөрийн авьяас чадвараа тодруулж, сонирхолтой хүмүүстэй танилцаж магадгүй. Дотоод сэтгэлийн эрх чөлөө, тэнцвэрт байдлыг олж авах хэрэгтэй. Санхүүгийн бэрхшээлтэй нөхцөл байдлаас та гайхалтай хариу арга хэмжээ авсны үр дүнд гарч чадна. Арилжаа наймааны ажилд түншүүд эсвэл найз нөхөд дэмжлэг үзүүлэх бололтой.
Ихэр: Нөхцөл байдлыг урьдчилан мэдрэх чадвар хэрэг болно. Ихэнх хүмүүс бусдын санаа бодолд нөлөөлөх чадвартай байна. Гэхдээ өөртөө хэт итгэх нь осолтой. Амжилтад хүрэх замд таарах зарим бэрхшээлд сэтгэлээр бүү уна. Энэ үед таны хувийн амьдралд өөрчлөлт гарах учрал тохионо.
Мэлхий: Өнөөдөр та эргэн тойрныхондоо сэтгэл татам харагдах хэрэгтэй болно. Гадаад төрхдөө анхаарал тавь. Үсчин гоо сайханд очиход таатай. Амьдралын түвшингээ дээшлүүлэхэд аз ивээнэ. Амжилт олох, сайхан амьдралд хүрэх зэрэг нь зөвхөн өөрөөс тань хамаарна.
Арслан: Эрүүл мэнддээ анхаар. Бусадтай хурц эмзэг сэдвээр ярилцахаас зайлсхий. Холоос зочид ирж магадгүй. Хэрэв таны эргэн тойронд тав тухгүй байвал аливаа албадмал харьцаанаас зайлсхийх боломж гарга. Өнөөдөр танаас ихээхэн уян хатан чанарыг шаардана.
Охин: Сонирхолтой хүмүүстэй уулзаж, урлагийн бүтээл сонирхож болзошгүй. Романтик уулзалт сайхан байна. Өөртэйгөө сонирхол нэгтэй хүмүүстэй харьцахад тохиромжтой өдөр. Гэр бүлээ хамгийн таатай байлгах нь дотно харьцааг улам гүнзгийрүүлэх болно. Бусдын сайн сайхан чанарыг дэмжих тохиромжтой үе.
Жинлүүр: Шинэ өөрчлөлт хийсний дараа амьдралаа сайжирч байгааг та мэдрэх болно. Хамтран ажиллагсдадаа дээд зэргийн анхаарал тавьж, хүндэтгэлтэй хандвал байр сууриа өсгөж чадна. Гэхдээ та өөртөө хэт итгэлтэй байдлаасаа болж алдагдал хүлээнэ. Шаардлагатай үед нь хүлээцтэй байх хэрэгтэй.
Хилэнц: Удирдах ажилтай хүмүүсийн ажил хэрэг төлөвлөснөөр байх бололтой. Улс төрч болон төрийн албан тушаалтнууд үнэнч шударга байвал нэр хүндтэй болж, алдар гавьяагаа үнэлүүлнэ. Уран бүтээлч хүмүүс авьяасаа гаргах боломжтой байна. Ажилдаа эзэн болсон бүх хүнийг од эрхэс ивээлдээ авна.
Нум: Эрх тэгш бус байдлыг хүлээн зөвшөөрөхийн өмнө танд ийм нөхцөл тохирох эсэх талаар сайтар тунгаан бодохыг од эрхэс зөвлөж байна. Таны өмнө сонголт хийх шаардлага үүснэ. Та бусадтай хамтран ажиллах хэрэгцээгээ мэдэрдэг тул сонголт мэргэн байх ёстой. Холоос ирэх мэдээллийг сайн нягтал.
Матар: Санхүүгийн томоохон үйл ажиллагаа бүү явуул. Урьдчилан төлөвлөөгүй бол худалдан авалт бүү хий. Эхэлсэн ажлаа гүйцээж чадалгүй замын дундаас хаях юм бол багагүй хөрөнгө мөнгө цаг зав алдаж болзошгүй. Энэ өдөр өөрийгөө хянах чадвар сул байгаа тул ач холбогдол багатай ажлаар оролдвол зохино.
Хумх: Томоохон боломж нээгдэнэ. Гэхдээ их ажлаас болж мэдрэлийн хэт ачаалал авахаас зайлсхий. Амарч алжаалаа тайлах боломж олох хэрэгтэй болно. Чөлөөт цагаа нэмэлт орлого олоход зориулах хэрэгцээ бас гарна. Таны сэтгэл санаа энэ бүхэнд бэлэн байх хэрэгтэй. Таагүй өөрчлөлтөөс болж зарим зүйл бүтэлгүйтэж магадгүй. Сэтгэлийн тэнхээтэй байж бэрхшээлийг даван туулна.
Загас: Нөхцөл байдлыг бодитоор хүлээн ав. Өөрийгөө харуулах боломжийг эергээр хүлээн ав. Харилцаа холбоогоо ухамсартайгаар бэхжүүлэх тал дээр түлхүү анхаар. Саруул ухаанаар сэтгэж, түрэмгий бодлогогүй алхам хийхээс зайлсхий.