Dark Light
Нийгэм | 2025-08-26

7 ИРГЭНИЙГ ХИЛ ДАМНУУЛАН ХУДАЛДСАН ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан “Н”-г Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад шилжүүлэн авчрах тусгай ажиллагааг Эрүүгийн цагдаагийн албаны болон Интерполын Үндэсний төв товчооны алба хаагчид энэ оны 08 дугаар сарын 24-ний өдөр гүйцэтгэж, Монгол Улсад авчирч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Уг этгээд нь 2020 онд Монгол улсын 7 иргэнийг гадаад улсад аваачиж, биеийг нь үнэлүүлж бэлгийн мөлжлөг үйлдсэн гэх эрүүгийн хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан бөгөөд 2025 оны тавдугаар сарын 05-ны өдөр монгол улсын интерполоос Казахстан улсын интерполын төв товчоотой хамтран хэрэгжүүлсэн тусгай ажиллагааны дүнд байршлыг нь илрүүлж баривчилсан юм. Монгол улсад шилжүүлэн авчрах ажиллагааг цагдаагийн ерөнхий газрын интерполын төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба, Улсын ерөнхий прокурорын газар, хуульзүй дотоод хэргийн яам, гадаад харилцааны яам, Казахстан улсын интерполтой хамтран зохион байгууллаа. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14