Ховд аймгийн Жаргалант суманд өнөөдөр /2025.08.26/ 14:55 цагаас эхлэн 40 минутын турш түр зуурын усархаг аадар бороо, мөндөр орсны улмаас Буянт, Бугат, Хайрхан, Цамбагарав, Бичигт, Рашаант багуудын айл өрхүүд үерийн усанд автжээ. 20:30 цагийн байдлаар 72 дуудлага мэдээлэл Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ.
Дуудлага мэдээллийн дагуу алба хаагчид шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.


