Dark Light
Нийгэм | 2025-08-27

ОЛОН ТҮВШНИЙ УУЛЗВАР БАРИХ ТЭЗҮ-ИЙГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийслэлийн 18 байршилд олон түвшний уулзвар барина. Тодруулбал, Баруун 4 зам, Саппоро, Механик инженерийн сургууль (МИС), Төв шуудан, Гэсэр сүм, Баянбүрд, 32-ын тойрог, 17-р сургуулийн уулзвар, Гадаад хэргийн яам, Зүүн 4 зам, Их Монгол зэрэг замын хөдөлгөөний ачаалал ихтэй байршилд нийт 9 км урт авто зам, 4.5 км урт нүхэн гарц болон гүүрэн байгууламж шинээр барих юм. Төсөл хэрэгжсэнээр замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэнэ. 2025-2028 он хүртэл төслийг гүйцэтгэнэ.
 
Эхний ээлжид Моносын уулзвар, МИС-ийн уулзвар, Энхтайваны гүүрний баруун болон зүүн урд уулзвар, Офицерын тойрог, 32-ын тойрогт бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөлөө. Өнөөдрийн байдлаар Моносын болон МИС-ийн уулзварын нарийвчилсан зураг төслийг боловсруулж, бусад уулзварын техник, эдийн засгийн үндэслэлийг гарган ажиллаж байна.
 
Олон түвшний уулзвар нь Улаанбаатар хотын төвийн бүсийн авто замын ачааллыг бууруулж, замын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх, орчин үеийн стандарт бүхий авто замын сүлжээг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26