Dark Light
Нийгэм | 2025-08-27

ГЭНЭТИЙН ҮЕРИЙН АЮУЛААС СЭРЭМЖТЭЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Ховд аймгийн Жаргалант сумын төвд өчигдөр /2025.08.26/ 16:55 цагаас эхлэн 40 минутын турш түр зуурын усархаг бороо, мөндөр орсны улмаас  84 айл, өрхийн 95 гэр, 84 хашаа, 12 байшин, 14 орон сууцны B1 давхар үерийн усанд автсан дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж,  314 тн усыг соруулж, 5 км газар далан сэргээж, 3 автомашиныг татан гаргалаа. 
Мөн аймгийн Зэрэг сумын Бураа багийн “Өвдөг” гэдэг газар усархаг аадар бороо, орсны улмаас 6 айлын гэр, үерийн усанд автсан байсныг аюулгүй болгосон байна.
Өнөөдөр /2025.08.27/ баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Иймд
  • Голын эрэг, үерийн эрсдэлтэй хэсэгт гэр, майхан, саравчийг барихгүй байх, 
  • Үерийн усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуугаар хашлага барьж аюулгүй байдлаа хангах 
  • Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх, хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх,
  • Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол руу орохгүй байх,
  • Баталгаатай зам, гарц, гүүрээр зорьчих
  • Зориулалтын бус хийлдэг завь, гудас, цагариг зэргээр хөвөхгүй, ашиглахгүй байх
  • Цаг агаарын мэдээ мэдээллийг сонсож аялал зугаалгад явахдаа төлөвлөж үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26